
Ираны Сансрын агентлагийн дарга Хамид Фазелийн хэлснээр ойрын хугацаанд тэд сармагчинг сансарт илгээхээр төлөвлөж буй гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард туршилтын энэ хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байсан ч хойшлуулсан юм. Мөн хоёр хиймэл дагуулыг дараа нь хөөргөхөөр төлөвлөөд байгаагаа Хамид Фазель мэдэгдлээ.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад тус агентлагийг ойрын арван жилд сансрын нисэгч хөөргөхийг хоёр жилийн өмнө даалгасан юм.
Н.Тунгалаг