SOPA-гийн хууль хойшлогдов

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

SOPA-гийн хууль хойшлогдов

Интернет-ажил хаялт үр дүнд хүрчээ. Америкийн конгресс Интернет дэх хулгайг эсэргүүцэх SOPA хэмээх хуулийн төслөөр хийх санал хураалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулав. Баримт бичгийг өнөөгий байдлаар нь батлахгүй байх гэж шинжээчид үзэж байна.

Томоохон интернет-компаниуд хуулийн төслийг эсэргүүцэв. «Википедия» нэвтэрхий толь бичиг, Reddit хамтын блог, TwitPic дүрслэл, гэрэл зургийн хостинг, WoldPress хөтөлбөрийн блог зэрэг эсэргүүцлээ илэрхийлж ажлаа түр зогсоов. Facebook сүлжээний үндэслэн байгуулагч, тэргүүн Марк Цукерберг конгрессын гишүүдэд хандан эрс шийдэмгий арга хэмжээ даруй авалгүй зохиогчийн эрх хамгаалах өөр арга барилыг авч үзэж хэлэлцэхийг уриаллаа.

Ийм арга барил амжилттай ажиллаж байна гэж Бүс нутгийн олон нийтийн мэдээллийн технологийн төвийн гүйцэтгэх захирал Сергей Плуготаренко хэлээд «Эдүгээ томоохон конентын провайдер, хостинг эрх эзэмшигчидтэй хамтран ажиллаж, хууль бус контентыг арилгаж байна. Гэвч эрх эзэмшигчид үүнийг ашиглалгүй «компаниуд холбоо барихаас татгалзаж хуйлгайлж байна» гэдэг.Тэд Интернетийг олон толгойтой аврага могой хэмээн нэрлэжээ. Олон толгойг нь огтлож авч хороох санал тавьжээ. Харин бид өөр байр суурь баримталж байна. SOPA хуулийн төслийн дагуу Интернетийн үйл ажиллагааны зарчмуудыг өөрчлөлгүй  хэлэлцэн тохиролдцох хэрэгтэй гэж үзэж байна» гэв.

Америкийн кино үйлдвэр ба дуу хураах үйлдвэрийн  этгээдүүд SOPA хуулийн төслийг ивээн тэтгэж байна. Тэд зөвшөөрлийн бичиггүй бүтээгдэхүүнийг дэлгэрүүлж буй сүлжээний ямар ч хэсгийг хаахын төлөө байна. Тэгэхдээ сервисийн эзэн контентийг хууль бусаар дэлгэрүүлж байгаад хамаатай эсэхийг харгалзан үзэхгүй байна. Энэ  бизнес нь Интернеттэй холбоотой провайдер, эрэгч, хэрэглэчдийн амьдралыг нэлээд хүндрүүлнэ.

Тэднийг SOPA хуулийн төсөл гэмт хэрэг үйлдэгчийн нэг болгоно . «ДиалогНаука» өрсөлдөх тагнуулын чиглэлийн удирдагч Андрей Масалович хэлэхдээ «Шудрага хэрэглэгч ямар нэг муу юм хийгээгүй байсан ч хууль зөрчигчдийн жагсаалтад багтаж мэднэ. Контент эзэмшигчийн эрхийг хууль ёсоор бүрэн тодорхойлоогүй байна. Олон улсын зах зээл тэр тусмаа Интернетэд үүнийг хүлцэж үл болно» гэв.
Бүрэн чөлөөтэй ажиллах эрх Интернет дэх хулгайчдад олгох тухай өгүүлэхгүй байна. Олон улс орон шудрага бус контент дэлгэрүүлэгчидтэй аль хэдийнэ тэмцэж эхлэв. Гэвч SOPA  эрх эзэмшигчдийг улайран хамгаалж, гэрийн дүрс бичлэгт хөгжим дэвсгэрлвэл түүнийг хууль зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна. Дүрс бичлэг хийсэн  хэрэглэгч ба түүнийг үзүүлсэн этгээдийг хулгайчид тооцно.Тэгвэл зарга мэдүүлэх явдал дэлхий даяар гаарч мэднэ. АНУ-д хуулийг батлаж, дан америкийн бүтээгдэхүүн үйл ажиллагаанд нь хамрагдсан ч бүгдийг хохирооно гэж шинжээчид анхааруулав.

Хуулийг эсэргүүцсэн олон нийтийн тэмцэл хөдөлгөөн үр дүнд хүрчээ. АНУ-ын конгресс хуулийн төслөөр хийх санал хураалтыг хойшлуулав. Гэвч конгрессын гишүүд SOPA хуулийн төслөөс татгазах гээгүй. АНУ-ын хууль зүйн яамнаас сүлжээний томоохон компаниудын ажил хаялтын хариуд Интернетэд файл солилцох megaupload.com сайтыг хаажээ. Америкийн эрх баригчдын шаардлагаар компанийн мөн сайтын эзэн дөрвөн ажилтныг Шинэ Зеландид баривчлав. Тэднийг зохиогчийн эрхийг зөрчиж, 500 сая долларын хохирол учруулсан хэргээр яллах юм.  

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж