Энэ үеэр нэгэн шуугиантай мэдээлэл цацагдсан нь “Hummer”-ын жолооч, АНУ-ын тамирчин Робби Гордоны Дакарт оролцох эрхийг хасах магадгүй тухай гэнэ. Тэмцээнийг зохион байгуулагчид болоод Албан ёсны хорооноос Гордонг уралдааны ес дэх гарааны дараа техникийн журам зөрчсөн гэж үзжээ. Гордон өөрөө энэ тухай “Тэд дугуйны системд будилсан байх. Миний дугуй зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа. Энэ бол баталгаатай зүйл. Дакар ралли эхэлсэн цагаас л би техникийн үзлэгт тогтмол хамрагдаж байсан. Сүүлийн таван жил би үүнтэй адил дугуйтай оролцож байна” хэмээжээ.
Дакар ралли уралдааны 10 гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр Францын тамирчид тэргүүлж байна. Суудлын тэрэгний төрөлд нийлбэр дүнгээр нэгдүгээрт бичигдээд буй “Mini” багийн нисгэгч Степан Петерансель 10 дахь гараанд хоёрдугаарт бариалсан. Харин гарааны ялагч Рома нийлбэр дүнгээр түүний ард бичигдээд байгаа юм.