Санаа сайхан бол заяа сайхан

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Санаа сайхан бол заяа сайхан

/бодрол/

Хүй
их замбуулинд очис мэт ховор тохиох,
хүмүүн хэмээх аугаа төрлийг олонхон төрнө гэдэг, эцэг дээд тэнгэрийн
таалал,
гэгээн соёрхол, тэнгэр бурхны нигүүслэл
гэдэг. Тэнгэр бурхан энэхүү нигүүслэлээ хүмүүн төрөлхтөнд хүртээх
хүртээхдээ,
оюун ухаан хэмээх үнэт эрдэнэсийг уураг
тархинд нь суулгаж илгээсэн нь хүн хэмээх нэгэн төрлийн амьтанд
хайрласан юутай
ч эгнэшгүй өгөөмөр хишиг гэж болох буйзаа.
Тиймийн
учир хүмүүн төрөлхтөн тэрхүү гайхамшигт оюун ухаанаараа, адгуус амьтнаас
ялгарч
байдаг тухай бид бүхэн олонтой сонсож, уншиж ярьж ирсэн төдийхнөөр
хязгаарлахгүй аугаа их амь амьдралаа зохиож, ажил хөдөлмөр эрхэлж, өч
төчнөөнийг бий болгон, бүтээн босгож, үр удмаа үлдээж, хэдэн зууныг,
мянганыг ч
элээн, үндэс язгуурынхаа төлөө сөхрөн сөхөртлөө зүтгэсээр ирсэн хувь
ерөөлтөнгүүд гэж болно.
Үргэлжлэл
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж