Царайлаг эрчүүдээс болгоомжлохыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Царайлаг эрчүүдээс болгоомжлохыг анхааруулав

Хятадад төрийн албаны ажилтан бүсгүйчүүдийг гадаадын орны царайлаг залуустай болзохоос татгалзахыг “ухуулжээ”. Учир нь гадаадын орны царайлаг залуус тагнуулч байх магадлал өндөр гэдгийг Хятадын албаныхан анхааруулж байна. Хятадад Үндэсний аюулгүй байдлын боловсрол олгох өдөрт зориулан хэвлэсэн зурагт номонд энэ тухай өгүүлжээ.

“Аюултай хайр” нэртэй зурагт номонд Хятадын төрийн албаны ажилан Сяо Ли гэгч бүсгүй Дэвид гэх гадаад залуутай үдэшлэг дээр танилцаж болзох болсон ч дурлалт залуу нь тагнуулч байсан тухай өгүүлдэг аж.

Хятадад Үндэсний аюулгүй байдлын боловсрол олгох өдрөөр энэ мэт ухуулга зурагт ном тарааж, мэдээлэл зөвлөмж хийдэг байна.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж