Гахайн мялзан өвчний улмаас 21 торой үхжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Гахайн мялзан өвчний улмаас 21 торой үхжээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан  өвчин гарч өнөөдрийн байдлаар/04.06/ нийт 21 торой үхсэн байна. Мал амьтаны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс гурван аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Мөн Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч найман автомашинтай хорио цээрийн  дэглэм тогтоосон бүсэд хөдөлгөөнийг хориглох, тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж