Хэрэглэгчдийн барьцаа мөнгийг олгож эхэлжээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл Нийгэм 2013-01-25Шударга, Өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, цаг үеийн анхаархал татаад байгаа хяналт, шалгалтын тухай мэдээлэл хийлээ. Тэрээр “Өрсөлдөөний тухай хуулийг “Жем интернэйшнл” компани илт зөрчсөн учир үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалсан. Архи, согтууруулах ундааг үйлдвэрлэгч томоохон компаниуд болох “Апу”, “Спирт бал бурам” гэх мэт компаниуд ч ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарна байх. Мөн үүрэн холбооны оператор компаниудтай барьцаа авах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэж эхэлсэн. Тухайлбал "“Мобиком” компани 10 ба түүнээс дээш жил ашиглаж буй хэрэглэгчдийн барьцаат төлбөрийг буцаан олгосон. Энэ оны зургаадугаар сар гэхэд барьцаа олголтыг бүрэн дуусгана. Иргэд “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтран гаргасан төлбөрийн картыг авч хэрэглэснээс хамааран урамшлууллыг авахаас гадна барьцаа төлбөртөө хүү тооцуулж сард гарсан төлбөрөөсөө хасуулаад эхэлсэн байгаа” гэсэн юм.Д.ЖАРГАЛХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл