З.Баянсэлэнгийг шүүж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийг шүүж эхэллээ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байна.

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.

Д.ЖАРГАЛ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж