
Симпозиумд оролцогчид ч мөн энэ үеэр өөрсдийн санал бодлоо илэрхийлж илтгэл тавьсан. Дархан дахь МоАХ-ны ололт амжилт сургамж цаашдын зорилт сэдвээр МоАХ-ны дарга асан О.Баярсайхан, МОАХ-ны хэтийн чиг хандлага үндсэн хуульт парламентат засаглалын хөгжилд МоАХ-ны орон нутгийн салбар байгууллагуудын үүрэг нөлөө сэдвээр МоАХ-ны орон нутаг хариуцсан дарга Равдандорж нар илтгэл тавьж гишүүд дэмжигчидтэйгээ санал бодлоо солилцлоо. 22 жилийн тэртээ улс орондоо шинэ нийгмийг цогцлоохоор тэмцэж явсан МоАХ-ныхон өнөөгийн нийгэмд үүсээд байгаа нөхцөл, иргэдийн бухимдал, баян ядуугийн асар их ялгаа, ядуурал гэх мэт тулгамдсан олон асуудлыг зүгээр хараад суух ёсгүй гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Тэдний хүссэн ардчилал өнөөгийн энэ нөхцөл байдал биш учраас тэд ардчилсан хувьсгалын эхэн үеийнх шиг үзэл бодлоо нэгтгэж хамтдаа гарах гарц хайн ярилцаж байгаа нь энэ ажээ.