
Ер нь нийслэлийн хэмжээнд гарч буй обьектын гал түймрийн 90 гаруй хувь нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын болгоомжгүй, санамсаргүй үйлдлээс, үлдсэн хувь нь бусад шалтгаанаас болж гардаг байна. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш Улаанбаатар хотын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 1899 удаагийн дуудлага НОБГ-т иржээ.