Хар тамхины гурван хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Хар тамхины гурван хэргийг шалгаж байна

Нийслэлийн Прокурорын газар /НПГ/ сүүлийн гурван сарын байдлаар төрийн бүх шатны 143 албан хаагчтай  холбоотой 122 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 24  хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлж, 33 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Одоогийн байдлаар төрийн бүх шатны албан хаагчтай холбоотой 51 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа аж. Дээрх хэргүүдээс есийг нь харьяаллын дагуу дүүрэг, АТГ-т шилжүүлсэн байна.

Мөн НПГ-ын хяналтад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гурван хэргийг шалгаж байгаа аж. Тухайлбал Зүүн өмнөд Азийн орнууд руу хар тамхи зөөвөрлөсөн гэх гурван залуугийн  хэрэг мөрдөн байцаалтад байгаа бол Баянгол дүүргийн долдугаар хороонд мансууруулах төрлийн ургамал хадгалж байсан хоёр иргэнд холбогдох хэргийг хянаж байгаа  гэнэ. Харин хил дамнуулан хүн наймаалсан гэх 11 хүнд холбогдох зургаан хэргийг УМБГ-т шалгаж байна. Тэд БНХАУ-ын Бээжин, Хонконг, Макао зэрэг улсуудад эмэгтэйчүүд худалдаалсан гэх хэрэгт холбогджээ.

С.Отгон.
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж