Бямба гариг гэхэд "Нарантуул" зах хүн хөдөлгөөн багатай, нам гүмхэн байлаа. Худалдан авагчид цөөтэй тул "Нарантуул"-ын наймаачид хэд гурваараа хөзөр тоглон сууцгаах ч юм уу, өөр хоорондоо элдвийн хүүрнэж суух нь энд тэндгүй харагдана. Цагтаа "Нарантуул"-д ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл зарагддаг, хүнийн хөл татардаггүй газар байв.
Харин одоо байдал өөрчлөгджээ. Нийслэлчүүдийн хувьд тэр бүр "Нарантуул" орохоо больсон байна. Харин дэлгүүрүүдэд зарагддаггүй бүрээс, туурга гэх мэт бараа авахаар хөдөө, орон нутгийнхан голдуу үйлчлүүлдэг болсон байна.
Зуны зунд худалдан авалт мууддаг ч, энэ зуных шиг ийм "хоосон" байж үзээгүйгээ тус захын зарим наймаачин шагширч сууна.

Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар, энэ жил худалдан авагчийн хөл хөдөлгөөн өмнөх жилүүдээс 50-60 хувиар буурсан байна. Наймаачид хөзөр, даалуу тоглож, гар утсаараа кино үзэж, бүр лангууныхаа араар унтаж өдрийг өнгөрөөдөг болсон гэнэ.
"Нарантуул" зах дээр бэлэн хувцасны худалдаа эрхлээд таван жил болж байгаа гэх П.Оюун-Эрдэнэ "Сүүлийн үед борлуулалт харьцангуй муу болсон. Түрүү жилүүдийнхийг бодвол худалдан авалт багасаад байгаа. Үнийн хувьд өсөөгүй, харин ч хямдарсан. Гурван жилийн өмнө зардаг байсан ханшаараа л, тэрнээсээ тав, 10-аар хямдруулаад доошоо яриад өгдөг. Манай бараануудын үнийн хувьд дэлгүүрийнхээс хямд. Жишээ нь, манайх эрэгтэй, эмэгтэй нимгэн цамц 25-35 мянга, сорочкон цамцыг 40-45 мянгаар зардаг. Эмэгтэй тамирын хослол 65-75 мянгын үнэтэй" гэлээ. Түүний хэлснээр өвлийн хүйтэнд "Нарантуул"-аар үйлчлүүлдэг хүн улам л багасах болсон. Цагаан сарын үеэр орлого нь бага зэрэг нэмэгддэг гэнэ.

Наймаачин Т.Болор "Үндэсний баяруудаар борлуулалт дажгүй байдаг. Аймаг, сумын 100 жил гээд дээл үзэж, сонирхон хүн байна. Гэхдээ авах нь цөөрсөн. "Нарантуул" захаар орлого багатай, мөн гадаад, дотоодын оюутнууд үйлчлүүлдэг. Манай дээлүүдийн үнийн хувьд 120-350 мянгын үнэтэй байна. Хүннү загвартай дээлнүүд нь 350 мянга, энгийн торгон дээлүүд 250 мянга, торго бүр нь өөр болохоор үнийн хувьд хэлбэлзэнэ” гэв.




Ө.Ганцэцэг тус зах дээр гутал зараад олон жил болж байгаа. Ямар ч байсан өдөртөө сая төгрөгийн орлоготой сууж байгаагаа ярилаа. Гэхдээ өмнө жилүүдийг бодвол худалдан авагчид цөөрсөн, иргэд онлайнаар бараа захиалдаг болсон нь сөргөөр нөлөөлж байгааг хэлээд "Яг зорьж ирж байгаа хүмүүс бий. Зуны улиралд аялал зугаалга, баяр наадам, амралтын үе гээд худалдаачид байхгүй болчихдог. Харин наймдугаар сарын 15-аас хөл, хөдөлгөөн нэмэгддэг. Үнийн хувьд ерөөсөө нэмэгдээгүй. Эмэгтэй пүүз 60-120 мянга, эрэгтэй пүүз 70-260 мянга, усны гутал эрэгтэй 60 мянга, эмэгтэй 30 мянга, сандаал эр, эмгүй 50 мянга, хүүхдийн гутал 50-120 мянга, ажлын гутал 50-150 мянга, уулын гутал нь брэндээсээ шалтгаалаад 180-420 мянгын хооронд зардаг" гэв.

Хүүхдийн тоглоом борлуулж буй худалдаачин М.Бөхбат “Худалдан авалт наадмаас хойш гайгүй байгаа. Манай тоглоомуудын үнийн хувьд 12-150 мянгын хооронд байдаг. Дунд зэргийн машин 45 мянга, дотроо таван ширхэг жижиг бөмбөгнүүд цүнхтэйгээ нийлээд 25 мянга, дотроо арван баатартай энэ тоглоом 45 мянга, жижиг машин 40 мянга, том нь 65 мянгын үнэтэй байна” гэсэн юм.
Гэвч худалдаа эрхлэгчид борлуулалт саармаг байгааг бүгд онцлов. Ирэх долоо хоногоос хичээл, сургууль орох гэж байгаа болохоор хөл хөдөлгөөн нэмэгдэнэ горьдонгуй суугаагаа худалдаачид нуусангүй. Сүүлийн жилүүдэд монголчууд гадаад, дотоодоос онлайн захиалга хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, дундын дамжлаггүйгээр бараа захиалдаг болсон нь "Нарантуул"-ын наймаачдын орлогыг бууруулжээ.
“Нарантуул зах”-ын зүүн хэсэгт монгол гэр эд хэрэгсэл зардаг аж. Тэр хэсэгт харьцангуй хөл хөдөлгөөн ихтэй байв. Хурим найрын улирал эхлэж буй тул хөдөө орон нутгаас ирсэн үйлчлүүлэгчид цөөнгүй харагдав.




Түүнийг Д.Наранбаатар гэдэг. "Нарантуул" зах дээр монгол гэрийн эд хэрэгсэл худалдаалаад арав гаруй жил болжээ. “Монгол гэрийг хүмүүс маш их авдаг. Хаврын улирлаас намрын улирал хүртэл монгол гэрийн борлуулалт сайн байдаг. Үнийн хувьд дан бүрээстэй таван ханатай гэр 3.3 саяас дээшээ зургаа, долоон сая хүртэл байдаг. Сийлбэртэй, сийлбэргүй, эрээлэгтэй цуулбар гэдгээрээ бүгд үнийн зөрүүтэй болоод явчихна. Харин дөрвөн ханатай гэр 2.8 сая, зургаан ханатай гэр зургаан саяас дээшээгээ үнэ ханштай байна. Таван ханатай гэрийн тооно 350 мянга, зургаан ханатай гэрийн тооно 450 мянга, авдар янз, янз 80 мянгаас дээшээгээ 1.8 сая хүртэл бий. Цаашлаад гэрийн дагалдах хэрэгсэл, цагаан бүрээс, уяа, оосор, хулдаас, хивс, гэрийн хялар гээд бүгд байгаа. Гялгар уут 2500-10 мянга, хулдаас 10-50 мянгын хооронд зардаг" болохоо ярилаа.
М.Баттөмөр ямартай ч хоосон хонох дээрээ тулаагүй, өдөртөө хэд гурван төгрөг олоод байгаагаа хэлээд “Хурим найр гээд гүйлгээ дажгүй байна. Өмнөх жилээ гүйцэхгүй байгаа ч гэсэн ямартай ч хоосонгүй л сууж байна. Яг үнэндээ монгол гэр майхнаас хямд байгаа. Захын майхан гурав, дөрвөн сая байхад монгол гэр хэрэгслүүд комоороо 3.2-3.8 хавьцаа байгаа. Манайд таван ханатай гэр 3.3-5.8 сая, зургаан ханатай гэр таван саяас 7.5 сая үнэтэй байгаа"-г сонирхуулав.
Тус захаар монгол гэр сонирхон иргэн Б.Гэрлээ "Нарантуул"-аас өмнө нь хувцсаа авдаг байсан. Харин сүүлийн үед бараг дэлгүүртэй адилхан үнэтэй болохор түгжирч, даарч явах дургүй болсон. Одоо онлайн худалдаа их хялбар болсон. Гэрээсээ захиалаад гэртээ хүргүүлээд авчихна. Монгол гэр, тавилга, том оврын бараа бол өөр. Энд ирж үзэж, сонгож байж авах шаардлагатай байдаг. Манай гэр бүлийн хувьд ам бүл тавуулаа. Энэ зун нутаг руугаа явах төлөвлөгөөтэй байгаа болохоор шинэ гэр авах санаатай ирсэн" болохоо хэллээ.




Хэдийгээр "Нарантуул" зах нь олон жилийн турш нийслэлийн хамгийн том худалдааны төв зах хэвээр байгаа ч хувцас, гутал зэрэг барааны тасгийн хөл хөдөлгөөн буурч, онлайн худалдаа хэрэглэгчдэд илүү амар, хүртээмжтэй болсон тэндхийн наймаачдын орлогыг багасгажээ. Харин монгол гэр, гэр ахуйн томоохон хэрэгцээт барааны тасаг хүмүүсийн зайлшгүй зорьж ирдэг цөөхөн хэсгийн нэг хэвээр байна.
С.УЧРАЛ
3,593.62




















































zzzz 2025-07-28 203.91.115.51
za zailaachdee 60.70 pvvz.tsamts geh shig ta naraas awj bsanaas arai hymd online deer blguidee tgd haritsaa gj tvi bhku bolj ugwul hereldeb gd bvvr hervvlin uwchtei yumnuud barimt bhgui zvgeer zailaa muusain panzchinguud huduunuu ochij amidar
Нэргүй 2025-07-28 202.131.242.131
Зах зээлийн жамаараа хөгжөөд явах ёстой шүү дээ !!! 10,20-н жил болчихоод хөгжсөн зүйлгүй хэвээрээ л бна Онлайн худалдаа цаашид ч илүү хөгжинө Хар халуунд, хүйтэнд зах орж цамц авах гэхээсээ илүү сонголттой гэртээ бараагаа хүлээж авхыг бүгд л бодно
Нэргүй 2025-07-28 66.181.160.79
Одоо ийм захуудаар үйлчилүүлэх хүн улам л багасна шдэ хэн тэгээл өвөл даарч, зун халууцан ийм задгай тоос шороонд үйлчилгээ авах гэж явахав дээ. Тэрийг тэгээл нэг онлайн худалдаанас боллоо ч гэх шиг чаваас ккк
Зочин 2025-07-28 66.181.185.154
одоо захаа болиод газраа чөлөөлөө
Зочин 2025-07-28 66.181.187.103
Ихэнх нь увс ба өвөрхангай явсан
Нэргүй 2025-07-28 81.9.119.15
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-28 59.153.113.55
БАрс Нарантуулын наймаачид монопол чид огт татвар төлдөггүй байхаа шударга бус. иргэн ААН д ебаримт өгдөггүй эд нараас болж НӨАТын өрөнд орж байгаа өчнөөн ААН д байна хаах хэрэгтэй иргэнд болон ААН д баримтаа өгөөд хэвшихгүй бол зайлуулах хэрэгтэй
Наратуул 1,2 2025-07-28 202.9.47.18
Нарантуул ч яахав тэгж байгаад замын бөглөөтэй хотоос гаргаж улаанчулуут руу нүүлгээд зайлуулах юмсан. энэ нэг ченж гэдэг дампуу самуун тогтолцоог л алга болгомоор юм. аль 93 оноос л цайз зах, ноолуур, шир нэхий, махны ченж гэж бий болсон.
Нэргүй 2025-07-28 103.229.122.118
Монголд зарагдаж байгаа бүх хувцаснууд нейлонон материалтай, жинхэнэ 100%-ийн даавуун хувцас олдохоо больсон.
Нэргүй 2025-07-28 202.9.46.161
Худалдаа биш хулгай хийх гэж цугласан.
үүүүүүүүүүүү 2025-07-28 103.229.120.182
Одо яаяй гэхэв. Зах зээл гэдэг чинь өрсөлдөөн ш дэ. Тэгээд ч энд ажиллаж бгаа хүмүүс муухай ааштай, бүдүүлэг, байс хийгээд л үнэ нэмнэ, заавал тэд нарын заасан, хэлсэн юмыг ав гэж шаарддаг. Онлайн худалдаа 100 хувь сайн биш гэхдээ хичнээн амар. Тийм болохоор худалдаачид хичээх хэрэгтэй бна да.
Нэргүй 2025-07-28 59.153.114.148
нарантуулын юм үнэтэйшдээ
Нэргүй 2025-07-28 66.181.160.58
бузарын дамчин ацнууд хохь нээ
Нэргүй 2025-07-28 103.57.93.219
нарантуулнтр хаагдаасай, зах зээлийн жамаараа
АЛТАА 2025-07-28 66.181.190.182
цаг үеээ дагаад онлайн худалдаа хөгжөөд лангуутай хүмүүст хүндээр тусаж байгаа, шинэ менежмент хийгээд онлайн байдал руу давхар шилжихгүй бол хэцүүдэх байхаа даа
Нэргүй 2025-07-28 103.10.22.163
Dampuurj bhda taarsan aalznuud
Нэргүй 2025-07-28 192.82.92.204
uursduusuu bolood orlogogui bolood bgaa gazar shde , yum zarah gej dandaa hulhidna. odoo zahaas avsan delguurees avsan 2 adilhan unetei bolson bolhoor humuus zun zeruuhen uvul dulaahan gazriig ni songoj l uilchluulne shde . gadaa yum zarj baij busdaas hyamdhan baij l ochij uilchluulne shde. hun yum avah gj bgaa bol ergej irtel ni sain uilchleh heregtei shde tegehgui gants udaagiin ashigaa bodoj unetei zarhaar hen dahij zahaar uilchiluuleh we dee .
Нэргүй 2025-07-28 192.82.92.204
7-n nastai huudee 160-r timberland avch ugsun chini sunday deer 120 gej bsan shuu. hen tegheer ahij ochih we dee
Нэргүй 2025-07-28 59.153.112.102
hui negdliin l***r haranhuinuud
Нэргүй 2025-07-28 66.181.191.254
хотын гудманд зах дэлгэх бүүр шаардлагагүй