Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийхээс илүү халамж хүсдэг

Хуучирсан мэдээ: 2025.07.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийхээс илүү халамж хүсдэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийхээс илүү халамж хүсдэг

Монгол Улс өнөөдрийн байдлаар 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэсэн статистик бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг үйлчилгээг авахад саад бэрхшээлтэй тулгардаг. Угтаа тэгш хүртээмжтэй байдал зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамааралтай асуудал биш юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгаалын яамаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гар урлал, хумс засалч, үсчин, сормуус урлал, талх нарийн боовны сургалт, хүлэмжийн аж ахуйч болон хэрэглээний прогмам гэх олон сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

 Гэвч сургалтад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байранд дээр сурсан зүйлээ хэрэгжүүлдэггүй талаар сургалтын төвүүд мэдээлж байсан. Энэхүү сургалтуудад хүний тоо зааж үнэ төлбөргүйгээр богино хугацааны мэргэжил эзэмшүүлдэг.

Гэвч энэ төрлийн иргэд ажил, хөдөлмөр эрхлэхээс илүүтэй төр засгийн бодлого шийдвэрийг шүүж халамж хүсч амьдрах нь их. Тэдний амнаас халамжаа нэмэгдүүл амьдрал хүрэлцэхгүй байна, халамж бага гэх үгийг урсдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй бүгд тийм гэж ойлгож болохгүй. Ингэж ойлгох нь өрөөсгөл юм. Зарим нь богино хугацааны сургалтад хамрагдаж чиглэлээрээ ажлын байр дээр гарчээ. Хөдөлмөрийн насны 90 гаруй мянган иргэн байдаг ч 13 мянга гаруй нь буюу 10 хүрэхгүй хувь хөдөлмөр эрхэлдэг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн чадвараа 50-69 хувь хүртэл алдсан тохиолдолд хэсэгчлэн буюу хагас, 70-аас дээш хувь хүртэл алдсан тохиолдолд бүрэн алдсанд тооцно гэж заасан байдаг. Нэг байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байх ёстой гэсэн хууль байдаг ч байгууллагууд тэр болгон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулдаггүй, торгуулиа төлөөд явах сонирхолтой байдаг болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн даатгалын хувьд ажил олгогч 10 хувь /энгийн хүн байвал ажил олгогч 12.5 хувь/ хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9.3 хувь /энгийн хүн байвал хувь хүн 11.5 хувь/ байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн ажлын байр бидэнд зориулсан ямар ч орчин байдаггүй гэж шүүмжилдэг нь үнэний ортой. Хувийн хэвшлийн байгууллага болон төрийн өмчийн газрууд хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан олон зүйлийг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нэг талаар бие махбодын хувьд эрүүл иргэдээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээ олон. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хиймэл шүдний үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэс заслын аргаар өвдөг, түнхний үе суулгуулсан тохиолдолд туслах хэрэгслийн төлбөрийн тодорхой хувийг олгодог. Нэг талаараа хүрэх мэдээлэл хомс учраас олон боломжийг хүртэж чаддаггүй өнгөрдөг байх. Нөгөө талаар тэд ажил хийхээс илүү халамж авахыг чухалчилдаг байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна гэж заасан байдаг.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж