"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж тухайн оны есдүгээр сард цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эхлүүлсэн. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусч энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийх байсан ч ажил нь бүрэн дуусаагүй байгаа ажээ. Бид бүтээн байгуулалтын нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Иргэдийн хэлж заншсанаар Урт цагааны үйлчилгээний барилгыг нурааж, оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байв. Тохижилтын ажил бүрэн дуусаагүй ч, 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Тухайлбал, дугуйн зам, зүлэгжүүлэлт зэргийг тохижуулжээ. Граж, усан оргилуур, задгай театр гэх мэт зарим ажлууд дуусаагүй байсан юм. Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг энэ сарын 7-нд нээнэ гэх яриа гарсан сургаар иргэд үзэхээр ирсэн байв. Тэдний нэг Т.Ананд. Т.Ананд хүү ээжтэйгээ Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнд тоглохоор ирсэн ч нээгдээгүй байсан учир сэтгэл гонсгор зогсоно. Урт цагааны цэцэрлэг хүрээлэнг энэ сарын 7-ны өдөр нээнэ гэх яриаг сонсоод хичээл сургууль эхлэхээс өмнө очиж үзье гэж ирсэн нь энэ байв. Энэ мэтчилэн тус цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр ирсэн олон хүмүүс нээгдээгүй учир буцаж байлаа.

Тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор дөрвөн блок бүхий 196 машины далд граж нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх гэнэ. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх аж. Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв байна гэж албаныхан мэдээлж байсан юм.

Уг тохижилтод нийт 44 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн.
Нийслэлчүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хуруу дарам цөөн. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэг хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс өөр олон хүн очих газар хомс. Шинэ зүйлийг хуруу даран хүлээж буй иргэдийн хувьд Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн олны анхаарлын төвд байна.

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн нь 1.3 га талбайг хамрах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас долдугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгт хүрээлэнг бүрэн нээнэ гэж мэдэгдсэн боловч тохижилтын ажил үргэлжилсээр байгаа юм. Харин ирэх наймдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч байгууллагын инженер хэллээ.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр байсан буюу олны нэрлэн заншсанаар Урт цагаан нь 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ахуй үйлчилгээний төв байсан. Тус төв нийт 8000 м2 талбайд 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан 200 гаруй иргэнд дамнан түрээсэлдэг байв. Урт цагаан нийслэлийн өмчит гуравдугаар байрыг 1958 оноос хойш засвар хийгээгүй аж. Энэ нь нэг талаараа хотын өнгө үзэмжид шууд нөлөөлж байсан учир иргэд буулгаж цэцэрлэгт хүрээлэн барихыг олноор дэмжсэн юм.
Урт цагааны суурин дээр одоо баригдаж буй үйлчилгээний төв нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж. Нэгдсэн гараашны нийт талбай 7484 метр квадрат байхаар төлөвлөсөн байна.

"Бодь пропертийз" ХХК инженер: Энхтөр
-“Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил үргэлжилж байна. Уг нь аравдугаар сард хүлээлгэж өгөх гэрээтэй. Гэхдээ наймдугаар сарын 1 гэхэд цэцэрлэгт хүрээлэнг нээх зорилготойгоор амрах чөлөөгүй ажиллаж байна.
Одоогийн байдлаар 400 гаруй бутлаг мод, цэцэг, дөрвөн улирлын зүлэг, өвөл зуны улиралд гулгадаггүй зам хийсэн.
Иргэд олон нийтийг хашлага давж хүрээлэн рүү оруулахгүй байх үүднээс арга хэмжээ авч байгаа. Зарим иргэд нээгдсэн гэх ойлголтоор удаа дараагийн нэвтрэх үйлдэл хийсэн. Ажилчид шаардлага тавьж гаргаж байгаа. Энэ нь нэг талаараа асуудал үүсгэх болсон” гэлээ.

Харин Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэн С.Дулам ажилдаа явах замдаа Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ажлыг "шалгалдаг" гэнэ.
“Хэзээ мөдгүй нурах гэж байгаа хуучны байшин эвгүй байсан. Урсгал засвар хийж болдоггүй юм болов уу гэж боддог байлаа. Хуучин байшин харагдаж байснаас цэцэрлэгт хүрээлэн барьж амрах газартай болгохыг би иргэн хүнийхээ хувьд дэмжсэн. Нээлтээ хийлээ гэж гадуур яриад байсан ч нээгдээгүй л байна. Хэдэн залуучууд ажиллаж байх шиг харагддаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнг 44 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм билээ.
Манай энэ хавьд иргэд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй болохоор өндөр өртгөөр бүтэж байгаа учир иргэдэд зориулсан цогц бүтээн байгуулалт болох байх гэсэн хүлээлттэй байна.
Урт цагааны бүтээн байгуулалтад зарцуулж байгаа төсвөөр жижиг үйлдвэр барих боломжтой. Тиймээс хүртээмжтэй иргэдийн тав тухыг хангасан гоё бүтээн байгуулалт хийгээсэй. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил явагдаж байна гээд явган хүн явах зайгүй болсон. Автомашинд дайруулахгүйн тулд замын нөгөө талаар алхаж байна. Хурдан ашиглалтад орвол энэ цэцэрлэгт хүрээлэнд олон гэр бүл чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ” гэлээ.
А.ТАМИР
3,593.62






















































Үочин 2025-07-29 202.179.27.215
Юуны өмнө энэ ажлыг хийж гүйцэтгэсэн бүх хүмүүст талрхал илэрхийлье.
Цэцэрлэгт хүрээлэн гэдэг тодорхойлолт минийхээр бол өөр л дөө. Манайхан нэг сонин маш амархан зэвржх төмөр сараалж, модон сандал, хөөсөнцөр босоо ханууд гэх мэт насгүй, хуурамч юм л хийдэг болчихсон байна даа. Газар ухах ажлаар ихээхэн хэмжээний шороо гарч овоолсон байсан. Гэтэл түүнийгээ зөөхөөөс залхуурсан уу бүүмэд ямагтай чтэгшлэх маяг оруулаад нэг тиймэрхүү юм хийсэн. Уг нь Урт цагааны нь 3 давхар облгоод барих байс
Suhee 2025-07-29 66.181.187.252
ENE HUMUUS ER NI USAN TENEG BOLSON 44 TERBUMAAR 7000 GARAN M2 GRASH BNA 500 MASHIN ZOGSOOL BNA 1 ZOGSOOL 15000 $ GEJ BODHOD 7500000 $ MONGOL TOGROGOOR BODHOD BARAG 30 TERBUM ULDESEN 14 TERBUM ULDESEN AJILAA HIISEN BAIH OMNOH HULGAICH DARGA NAR BAISAN BOL ENE GAZRIIG UNEG UIDUULD NEG SHAVAR BOSGOH BAISAN SHUU MUU HUNII MUUD DURTAI BALAI NARAAA
Иргэн 2025-07-29 66.181.161.62
хөөх ганцхан цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. бүтэн аймгийн гэрэлтүүлэгт 2 тэрбум зарсан гээд шуугиад байсан.тэр чинь шүлс нус юм бишүү
Нэргүй 2025-07-29 66.181.183.48
Тэрбум төгрөг гэдэг нянбактээр, данх 2-ын хувьд чихрийн цаас болсон. Хүүхдээ тэрбум төгрөгөөр эрхлүүлдэг хулгайч нар шүү дээ
Тэрбум 2025-07-29 202.9.46.138
4,4 тэрбум бус уу? Арай 44 биш юм байгаа биз дээ гэж найдья.
Нэргүй 2025-07-29 66.181.183.48
Тэрбум төгрөг гэдэг нянбактээр, данх 2-ын хувьд чихрийн цаас болсон. Хүүхдээ тэрбум төгрөгөөр эрхлүүлдэг хулгайч нар шүү дээ
Хөгжил..... 2025-07-29 202.126.89.156
Айдааа ер нь цаашдаа Монгол тоотон бүр энэ их олон Наадам, 100 жилүүддээ гаргадаг Эерэг Зөв Сайхан Өгөөмөр СЭТГЭЛ, ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ-ээ Өдөр тутмын Аж амьдралдаа зориулдаг болчихвол ч Улс жээнкэн ХӨГЖЛӨӨ ХӨГЖЛӨӨӨ….
Нэргүй 2025-07-29 202.126.89.156
Баяр Наадам болохор л Сайхан Сэтгэлтэй болчоод Бусад өдрүүдэд нь Муухай Ууртай Сэтгэлтэй болоод байдаг болохор л Аж Амьдрал нь өөдлөдөггүй бхдооо
Нэргүй 2025-07-29 202.9.41.39
мөнгө ч ус шиг болжээ. маш их арай л их
Нэргүй 2025-07-29 202.9.41.104
Худалдааны төв ямар ч хэрэггүй, машины зогсоол болго!!!!!@ иргэд 90 гаруй хувь нь цэцэрлэгт хүрээлэн гэсэн дэээ….заавал гуйвуулна гувчуулж завшина!!!!!!!
Нэргүй 2025-07-29 103.212.116.197
Грааш, бас 3 давхар байшин ороод тийм байлгүй дээ, тээ
иргэн 2025-07-29 49.0.171.112
Арай л үнэтэй юу? тал нь цэвэр ашиг юм биш үү? ингээл эд нараар ажил хийлгэхээс дургүй хүрч байгаа байхгүй юу!!!
зочин 2025-07-29 103.57.93.183
Цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдээд үндсэндээ дуусч байгаа юм байна, Ёстой өөнөө соц үеийн хоцрогдонгуй газрын нэг байсан, Одоо наль наль гэх хэрэггүй хурдхан гүйцээгээд ажиглалтад оруул,Мөнгөний ханш унаж аливаа зүйлийн зардал асар их мэт сэтгэгдэл төрүүлдэг болжээ
Нэргүй 2025-07-29 103.229.123.245
мОНГОЛД дэлхийн хамгийн өндөр төсвөөр дэлхийн хамгийн чанаргүй гүйцэтгэлийг хийж байна. Энд зөвхөн хээл хахууль л үйлчилж байна. Хээл хауулиар улс орноо бид алж, өрөнд оруудж байна.
зочин 2025-07-29 103.57.93.183
Хээл хахууль гээд л бүх ажлыг буруутгаж сүржигнэх боллоо Ер нь бүтээн байгуулалтын бүх ажлаа зогсоох гээд байгаа юм уу, Зах зээлийн зарчмаар тендер ,уралдаант шалгаруулалтаа явуулж байгаад л хэрэгжүүлэх байгууллагаа сонгож байна Өөрөөр яах юм
ө 2025-07-29 122.201.19.173
3-4 тэрбумаар тохижууллаа гэвэл хүнд сонсогдохоор, нийслэл ч мөнгөөр яая,
Нэргүй 2025-07-29 66.181.177.245
ЮУВЭ 44 ТЭРБУМЫН ЦЭЦЭРЛЭГ НЬ 40 САЯ ТӨГРӨГИЙНХ ШИГ ХАРАГДААД БАЙНА ДАА. НЯМБААТАР МӨНГИЙГ ЦӨМ ШААЖ БАЙНА ДАА.
зочин 2025-07-29 103.57.93.183
Мөнгөний ханш унасан ,44 саяаар ганц өрөө байр ч авч дийлэхгүй, Чи үнэхээр санаа зовоод байгаа юм бол, бага зардал бүхий төсөв боловсруулж тендерт оролцон,энэ бүтээн байгуулалтыг авч хэрэгжүүлэх боломж байлаа,,Гэтэл тийм байгууллага ганц ч гараагүй байна, Бурууг хот рүү чихэх хэрэггүй, Монголы хууль нь энэ, Орон бүр зах зээлийн нөхцөлд ийм л хууль,дүрэм журам мөрдөж байна, Ийм юмыг улс төржүүлж бусдын нэр төрд халдах гээд хэрэггүй
Нэргүй 2025-07-29 202.170.68.162
Дан цемент. Яагаад зүлэгжүүлээд сайхан ногоон цэцэрлэг хийж болдоггүй юм бэ?
зочин 2025-07-29 66.181.190.35
Нэлэнхүйд нь зүлэгжүүлж мод тарьсан газар олон байлаа, Нохой хүн хоёр шээж баасаар байгаад ,хог хаяж цэвэрлэхгүй бохирдуулсаар байгаад бараг бүгдийг нь устгасан, Хотын төвд бетон зам талбай ихтэй, цэцэрлэг байх нь зөв б**х ,Хамгийн гол нь цэвэр цэмцгэр байдлыг хариуцах эзэнтэй,ноолийн газартай баймаар
Чанар 2025-07-29 202.70.43.34
Засаг Төр 4/4 жилээр ээлжлэн солигдох ч 21 аймаг + Нйислэлдээ дорвитой хийсэн Зам харгуй, Дэд Бүтэц, Татваргүй бүс гэх мэт Дорвитой ажил огт хийгдэхгүй бнадоо. 21 аймаг + Нийслэл нь Нийгмийн Аж амьдрал бахь байдгаараа. Найр наадам болох ч шагнал байнууд нь нийгмийн дээд давхаргын хооронд л өрнөнө. дунд ба доод давхаргад ямар ч хүртээлгүй.
ац сэтгүүлч 2025-07-29 66.181.166.134
4.4 тэрбум төгрөг гэснийг тоо мэддэггүй сэтгүүлч нэртэй эргүү ац нь 44 тэрбум гэж бичсэн бх. Сүхбаатарын урд талын цэцэрлэг 3,3 тэрбумаар боссон ш дээ
Нэргүй 2025-07-29 103.212.116.40
44 тэрбумаар энэ байтугай юм барина шүү!!!
Зоин 2025-07-29 103.212.163.220
Ёооо энэ тийм их мөнгө орох уу? Тайлагнаа олон нийтэд үзүүлдээ зурагтай нь баримттай нь худалдан авсан нөатийн баримтын хавсаргаад олон нийтэд тайлагнахыг шаардаж байна
Нэргүй 2025-07-29 210.148.94.144
Худалдсан авсан бараандаа л авилгалаа шингээнэ шдээ: Тэрийгээ авилгачид мэдэхтэйгээ байгаа биз
zochin 2025-07-29 66.181.178.223
Хуучин урт цагаан арай л биш байсан юмаа, харин одоо илүү болсон харагдаж байгаа шүү! Үйлчилгээний төв, автомашины гараж нь хэзээ дуусах юм болоо?
Нэргүй 2025-07-29 210.148.94.144
20 тэрбум нь дарга нарын халаасанд шаагаа биз
Нэргүй 2025-07-29 202.55.188.116
ийм жоохон таллбайд яаж идэхээрээ 4 биш бүр 44 тэрбум иддэг бнаа.монгол хөгжихгүй ээ
Temuujin 2025-07-29 66.181.182.59
Үнэ өртөг нь арай юу. 44 тэрбумаар юу цэцэрлэгт хүрээлэн, ахиад 1 парк барих байлгүй дээ.
Нэргүй 2025-07-29 103.212.162.197
Хотын төв юм чинь монгол залуучуудын ундаа пивоны сав, тамхины ишээ хаядаг сайхан хогын цэг шарх нь
зочин 2025-07-29 59.153.114.162
Байгалийн түүхийн музей/хуучин Лениний музей/ -н баруун талд газар чөлөөлөөд тарьсан моднууд шарлаад үхжээ.
Чингэлтэй дүүргийнхэн арчаагүй байна шүү. Хамар доороо байгаа хэдхэн модоо услаад тордоод байж чадахгүй.
За тэгээд олигтой ч мод тариагүй бнлээ дээ. Арай гайгүй хэдэн нарс нь үхэцгээсэн байна.
Нэргүй 2025-07-29 103.57.94.53
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-07-29 103.229.122.169
26% garden shit
Зочин 2025-07-29 103.145.234.38
Гоё болох нь ээ