Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээний даншиг наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26-27-нд өргөн дэлгэр болж өндөрлөв. Тус наадмын бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын зургаан арслан 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноос бүрдсэн 512 хүчтэн уран мэхийг уралдуулж, эр бяраа сорилоо. Улсын баяр наадмаас дутуугүй бай шагналтай, бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан, авшиг шингэсэн наадамд хэн түрүүлэх вэ гэсэн таамаглалыг эвдсэн уран гоё барилдаан болсон билээ.
Улсын баяр наадмын үзүүр, түрүүний бөхийн таамгийг эвдэж, шинэ арслан цол хүртсэн Э.Батмагнайн од гүйсэн жил болж байна гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Улсын наадамд зодоглосон 512 бөхийн барилдаан түрүүлсэн тэрбээр Өндөр гэгээний мэлмий гийсний ойд зодоглож, уран мэхтэй, үнэнхүү хүчтэй арслан цолоо бататгаж, ирээдүйн аварга цолтны таамаглалд нэр нь хэдийнэ багтжээ.
Өндөр гэгээний наадмын бөхийн барилдааны үзүүр түрүүнд залуу арслангууд бяр хүч, мэх юугаан үзсэнээс Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат шинэхэн арслан Э.Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв. Э.Батмагнайгийн хувьд энэ жилийн ес давж түрүүлсэн хоёр дахь бөхийн барилдаан нь юм.
Тэрбээр өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаанд түрүүлж цомын эзэн болсон. Мөн заалны барилдаануудад үргэлж дээгүүр барилдсан гээд түүний хувьд од нь гийсэн жил болж байна. Өөрийн үнэн хүчээр барилдсан гээд бөхөө дээдэлдэг Монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсээр.
Өдгөө 24 настай тэрбээр Улсын наадам түрүүлж, 76 жилийн дараа Баянхонгор аймагт арслан цол авчирсан түүнийг "MCS" компани нэг тэрбум төгрөгөөр шагнасан юм. Тэгвэл Өндөр гэгээний ойд зориулсан барилдааны түрүү бөхийг Ланд Круизер-300 авто машинаар байлж, үзүүрлэсэн бөх 70 сая төгрөг, их шөвөгт үлдсэн хоёр бөхөд тус бүр 35 сая төгрөгийн бай шагнал хүртээлээ.
Ингээд шинэ арсландаа ирээдүйд даяар дуурсах дархан аварга болохыг ерөөе.
3,548.92






















































Нэргүй 2025-07-28 202.126.89.135
Ээ чааваас, Орхон нутгийнхаа дошин дээр нухуулчихсан байна штэ. Жудагаа нэхэхгүй яасым бол?
Бөх 2025-07-28 202.126.91.78
Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө хайрлаж байх болтугай! Хурай хурай!
Нэргүй 2025-07-28 66.181.187.12
Батмагнай олон жил түрүүлэх байх.Араншингаас нь харвал Бат-Эрдэнэ аваргын төвшинд хүрхгүй. Наадмаар 3 хөлтэй, сая бас. Тохой хүрээгүй гэх үү. Ер нь гурван хөлтэй бөх байдаг юмуу
Од гүйнэ гэнэ үү 2025-07-28 66.181.180.144
Од нь гүйх биш, од нь гийх гэж ярьдагсан
Нэргүй 2025-07-28 81.9.119.15
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Доп 2025-07-28 202.9.47.18
Сүүлд нь допингний хэл ам нь эхэлцгээнэ.
залуу 2025-07-28 202.126.89.126
Баавгай зааны доороос нэг гараараа газар тулаад босоод ирсэн энэ бөх эрүүл хүн мөн үү? бүгдээрээ нэг сайн бодоод үздээ.
Нэргүй 2025-07-28 66.181.182.248
сааыхөн байна бид залуу үёэ дэижих цаг болсон
батаа 2025-07-28 66.181.164.23
Эрт биеээ тоов нөхөөр өнгө мөнгө хоромхон зуурт шүү Түвшинбаяр гэж маш том амьд сургамж жишээ байна, аагиж саагилгүй хүн хүнээрээ үлдээрэй, дарга нараас хол яв бузаруудын хар мөртэй хулгайн идээнд цөвтсөн Түвшинбаяр хүн алсан шүү
Нэргүй 2025-07-28 202.126.91.212
Гүй эээ чааваас, хтйэ бгаа нь ч, барилдаж бгөа нь ч, үзэж бгаа нь ч толгой гэж олгой юм аа нээрээ! Би лав эх орондоо хайртай Монгол хүний хувьд Монголыг Манжид хадган дээр таьж бэлэглэсэн мунхуу сэжгийн ламын ойд барилдах нь битгий хэл салхин доогуур нь ч гарахгүй. Яаж өөдлөхөв дээ. Долоон буудлын Должин эмгэний төрсөн өдөрт барилдсан бол аз хийморьт нь илүү байх байсы.
Нэргүй 2025-07-28 202.126.91.21
Час улаан коммунистоороо үлдсэн МАН-ын чөтгөр минь битгий гуц оо !
Хөх Монгол 2025-07-28 202.9.47.18
Миний бодлоор наад улаантны чинь 1%-ийн болов үнэний үндэс байдаг тийм маргаантай, маргаан нь дуусахгүй сэдэв шүү. Монгол хаан суух хүнгүй болчихоод бурханч лам, уран барималяийг анхдугаар богд болгосон нь үнээр түүхэн харамсал. Тэгээд ч Манж улсыг Монголчууд хамжиж байгуулаад дараа нь колони орон нь болсон доо.
Нэргүй 2025-07-28 202.126.89.135
Хулхи ардчилагч, Урвагч байснаас шударга коммунист байсан нь хамаагүй дээр шүү, молиго оо!
Нэргүй 2025-07-28 66.181.187.115
Аа үхсэн баас муусайн манжийн хаанаас урвасныхаа шанд одоо байгаа газартаа амьдрах эрхээр шагнуулсан урвагч дөрвөдийн шээснүүд олон юм хуцахгүй шүү. Манжын хааны 4 тугын армийн нэг туган доор танай урвагч дөрвөдүүд байлдаад жинхэнэ элэг нэгтэнүүдээ хядсаныг түүх гэрчилнэ. Тэгээд ч муусайн зүүнгарчууд ааль бага хаадын үеэс алтан урагын хунтайжуудыг элдэв аргаар хорлож амийг нь тасалсаар ирсэн. Хүүхэд хороодог адгийн зүүнгарчуудтай халх монголчууд хэзээч эвлэрэхгүйг өндөр гэгээн мэдсэн хэрэг
Нэргүй 2025-07-28 202.126.91.212
Урвагч, эх орноо манжид бэлэглэгч г*** ламын ой тэмдэглэж очиж барилдаж байгаа бүх хүмүүсийн мөр нь харлаж аз нь мухардана аа гэж Их Хаан маань Тэнгэрээс айлдав аа.
🐷 2025-07-28 202.9.46.156
Допинг допинг…
Нэргүй 2025-07-28 43.242.242.59
:Допинг хэрэглэсэн юм биш үү. Дахин дахин шинжилгээ ав
Нэргүй 2025-07-28 66.181.161.141
Одоо яг ирэн дээрээ байна даа. Өрсөлдөгч бөхчүүд чинь судалж хариу мэх боловсруулж байгаа бас бэртэл гэмтэл гэж аюул бий. Бэлтгэлээ сайн хийж бэртэл гэмтлээс хол байвал олон түрүүлнээ. Магтсан хөөргөсөн бүхэн нөхөр биш олон сайхан бөхчүүдийг тийм л нөхдүүд буруу замд хөтөлсөн байдаг. Саяхны жишээ гэхэд л Санжаа Обо Содном өмнөх үеийн Сүхбат Хадаа гээд зөндөө байна даа.
Нэргүй 2025-07-28 66.181.186.91
Яг үнэн шүү.Даруухан, ухаантай, хянамгай байх хэрэгтэй. Хар санаатнууд хауццхнаас чинь л гарч мэднэ шүү. Монол бөхийн босоо хийморь Мөнх тэнгэрийн ивээл орших болтугай
Нэргүй 2025-07-28 202.126.91.21
Ганчимэг сэтгүүлч Баабар.мн-д Наадмын тухай нийтлэл гаргажээ.
1-рт. Наадмын нээлтээс УРТЫНДУУ хасагдаад байгааг
нэхсэн нь түмэн зөв, монгол төрийн хэдэн мянган жилийн уламжлалыг Баатар,Наранбаатар нарын найруулагч нэртэй яйруулагчид тасалдуулж байгааг зөвшөөрөн хүлээж огт болохгүй ээ !
2-рт ХҮ| зуунаас эхтэй Долоон хошууны даншиг наадмыг сох дутаан орхисон нь харамсалтай.
3-рт. Бусад наадмуудын баригдсан төрийн наадмын бай шагналыг төсөвт баригдсан төрийн наадмын хэмжээнд
барих байлгах
Нэргүй 2025-07-28 202.126.91.21
3-рт. Бусад наадмуудын бай шагналыг төсөвт баригдсан төрийн наадмын хэмжээнд байлгах санаа агуулсан нь буруу юмаа. Хувь хүн хувь хүндээ өгч байгаа юмыг төр зохицуулах гээд яахын, дэмий.
Нэргүй 2025-07-28 202.70.44.46
Үндэсний бөхийг Монгол хүний хамгийн дээд нь гэж үзсээр ирсэн.
Шинэхэн Төрийн наадамд түрүүлсэн бөх гэхэд ер нь бол унасан шүү дээ.
Алдарт аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д. Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын барилдаан яаж илүүрхэж байсан барилдаануудыг мэдээллийн эрэн зуунд амьдарч байгаа бөхчүүд байна даа үзээрэй дээ.
Машины бай авах гэж олноороо ирдэггүй байх гэж бодож байна.
Нэргүй 2025-07-28 103.212.117.105
Батмагнай үнэхээр сайн байна. Жинэхэнэ бөх хүний ёсоор ёс жудагтайтай, ёс заншлаа дээдэлдэг байвал олон түмэн хүндлэнэ, хайрлана. Мэдэж байгаа байлгүй дээ. Бэлтгэлээ сайн байлгавал цагийг эзэлсэн аваргуудын нэг нь болох найдлага байх шиг байгаа юм биш үү! Урагшаа!
Нэргүй 2025-07-28 202.70.44.46
МАШ ЛАГС ЖИНТЭЙ БААВГАЙ ШИГ БАТ-ӨЛЗИЙ ЗААНЫ ДООРООС БАРУУН ГАРААРАА ГАЗАР ТУЛЖ ТОГТООД БОСООД ИРСЭН. ТЭНЭХЭЭР ЭНЭ БАТМАГНАЙ ГЭХ ЭТГЭЭД МАШ ХҮЧТЭЙ ДОДИНГТОЙ БАЙНА. өэөөнийн бөхчүүд бүгд жигд бэлтгэлтэй тул их хэмжээний допинг хэрэглэсэн нь хол тасарч чадна. додинггүй нь өгөө аваатай л яьна шүү дээ!!!!
ЭНЭ ЯГ ҮНЭН БИЧСЭН БАЙНА. МОНГОЛ БӨХИЙН ТҮҮХЭНД ИНГЭЖ БОСОЖ ИРСЭН ТОХИОЛДОЛ АНХ УДАА ГЭЖ БАЙНА ШҮҮ.
Иргэн 2025-07-28 202.126.90.226
даруухан байж, онгирч сагсуурч хэрхэвч болохгүй, аав ээж,ханийхаа үг сургаалийг дотор ухаандаа байнга бодож санаж яваарай.залуу хүн сэтгэлийн хөөрөл байлнүй яахав,тэгэхдээ л…. инээсэн магтсан болгон д бү автаарай дүү минь
Нэргүй 2025-07-28 122.201.31.144
настангуудын үгийг сонс
Бөх 2025-07-28 202.126.89.165
Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Бидний ингэж амьдарч байгаад атаархдаг хүмүүс ямар олон байна аа.
зочин 2025-07-28 202.126.89.126
МАШ ЛАГС ЖИНТЭЙ БААВГАЙ ШИГ БАТ-ӨЛЗИЙ ЗААНЫ ДООРООС БАРУУН ГАРААРАА ГАЗАР ТУЛЖ ТОГТООД БОСООД ИРСЭН. ТЭНЭХЭЭР ЭНЭ БАТМАГНАЙ ГЭХ ЭТГЭЭД МАШ ХҮЧТЭЙ ДОДИНГТОЙ БАЙНА. өэөөнийн бөхчүүд бүгд жигд бэлтгэлтэй тул их хэмжээний допинг хэрэглэсэн нь хол тасарч чадна. додинггүй нь өгөө аваатай л яьна шүү дээ!!!!
Нэргүй 2025-07-28 202.9.40.192
Од гийнэ гэдэг шүү
Нэргүй 2025-07-28 59.153.113.171
Хар цагаан хэл ам, найруулах хоронд өртчихгүй л бол 19 зууны Намхай аварга, 20-р зууны Бат-Эрдэнэ аварга байж олон жил наадам өнгөлөх сайхан бөх гарах нь дамжиггүй. Хийморь золбоогоо өөдрөг байлгаж нутгийнхаа уул усаа сайн шүтэж явахад залуу хүн алзахгүй
Нэргүй 2025-07-28 202.126.89.182
Даруухан,болгоомжтой бодолтойхон байгаарай !
76 жилийн өмнө Аюуш арсланд юу тохиолдсоныг санахад илүүдэхгүй шүү, хүү минь !!!
Nergui 2025-07-28 47.230.49.158
Ayush arsland yu tokhioldson yum bol. Medlegee khuvaalzana uu?
Нэргүй 2025-07-28 61.47.105.58
Энэ жилийн бөхчүүдийг өнгөлж байна даа
Нэргүй 2025-07-28 202.70.44.46
Үндэсний бөхийг Монгол хүний хамгийн дээд нь гэж үзсээр ирсэн.
Шинэхэн Төрийн наадамд түрүүлсэн бөх гэхэд ер нь бол унасан шүү дээ.
Алдарт аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д. Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын барилдаан яаж илүүрхэж байсан барилдаануудыг мэдээллийн эрэн зуунд амьдарч байгаа бөхчүүд байна даа үзээрэй дээ.
Машины бай авах гэж олноороо ирдэггүй байх гэж бодож байна.
Нэргүй 2025-07-28 142.126.123.77
Бэлтгэл сайн xийсэн нь л түрүүлнэ. Сайн байна баяр xүргэе!
баяр 2025-07-28 192.82.64.215
хурай хурай хурай