"Samsung Electronics" компани "Tesla"-тай 16.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын технологийн аварга "Samsung Electronics" нь 2025 оны долдугаар сарын 26-наас 2033 он дуустал "Tesla"-д хагас дамжуулагч нийлүүлэх болсон байна.
"Tesla", "SpaceX" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск "Х" платформ дээр мэдэгдэхдээ,"Samsung-ийн аварга том шинэ үйлдвэр нь Tesla-ийн дараагийн үеийн AI6 чипийг бүтээх болно. Үүний стратегийн ач холбогдлыг үнэлэхэд бэрх. Samsung одоогоор AI4-ийг хийж байна. TSMC загвар нь дөнгөж дуусч байгаа AI5-ыг эхлээд Тайваньд, дараа нь Аризонад хийх болно" гэж гэсэн байна. Мөн "Samsung манай компанид үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд туслахыг зөвшөөрсөн. Энэ бол маш чухал зүйл, учир нь би ахиц дэвшлийн хурдыг улам илүү хурдасгахын тулд биечлэн оролцох болно" гэсэн байна. Энэ нь цаашид "Samsung Electronics" компанитай 16.5 тэрбум ам.доллараас ч илүү үнийн дүнгээр гэрээ байгуулж магадгүй гэдгийг илтгэж байгаа аж.
Өмнөд Солонгосын компанийн хувьд гэрээ байгуулж буй хамтрагчийн нэрийг дурдаагүй байсан. Мөн 2033 он дуустал гэрээний нарийн ширийн зүйлийг, тэр дундаа эсрэг талын нэрийг задруулахгүй гэж хоёр дахь этгээдийн худалдааны нууцыг хамгаалах хүсэлтээс иш татан мэдэгдсэн байв. Тухайлбал, "Бизнесийн нууцыг хадгалах шаардлагатай байгаа тул гэрээний үндсэн агуулгыг задруулаагүй. Хөрөнгө оруулагчид гэрээг өөрчлөх, цуцлах боломжийг сайтар бодож хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг" гэж мэдэгдсэн байжээ. Тус компанийн хувьцааны ханш Даваа гаригийн (2025.07.28) байдлаар зургаан хувь өссөн байсан нь 2024 оны есдүгээр сараас хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.
3,548.92






















































Нэргүй 2025-07-28 81.9.119.15
! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom