Нью-Йорк хотын барилгад зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн хүн амь үрэгдсэний нэг нь цагдаагийн албан хаагч байжээ. Хотын цагдаагийн албаны мэдэгдсэнээр, тухайн этгээд нь 27 настай Шэйн Девон Тамура хэмээх эрэгтэй бөгөөд Даваа гаригийн орой (2025.07.28) барилгын лобби болон 33-р давхарт байсан хүмүүс рүү гал нээж, эцэст нь өөрийнхөө цээжин тус газарт буудаж амиа егүүтгэжээ. Одоогийн байдлаар Тамура Лас Вегасаас Нью-Йорк руу ирсэн нь тогтоогдсон ч ямар зорилготой байсан нь тодорхойгүй байгаа юм. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь барилгын хамгаалалтад ажиллаж байсан Нью-Йорк хотын цагдаа Дидарул Ислам гэдгийг албанаас мэдэгдэв. Түүнийг лоббид буудан хороосон бөгөөд бусад гурван хохирогчийн нэр одоогоор ил болоогүй байна.
Уг барилга нь 345 Парк Авенюд байрладаг бөгөөд Үндэсний Хөлбөмбөгийн Лиг (NFL), хөрөнгө оруулалтын "Blackstone" компанийн оффисууд байдаг.
Буудлагын үед хүмүүс айж сандарсан бөгөөд зарим нь тавилгын ард, хаалгануудаа түгжиж нуугдсан бол зарим нь гадагш зугтсан байна. Цагдаа нар Тамура нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан гэж мэдэгджээ. Тэрээр Лас Вегасаас Нью-Йорк руу ирэхдээ Колорадо, Небраска, Айова, Нью Жерси зэрэг мужуудаар дамжин ирсэн нь тогтоогдсон аж. Тамурагийн машиныг барилгын гаднаас олсон бөгөөд дотроос нь нэмэлт сум, гар буу илэрсэн байна. Амиа алдсан офицер Ислам нь Бангладеш улсаас ирсэн цагаач байсан бөгөөд гурван жилийн турш Нью-Йоркийн цагдаагийн газар ажиллаж байжээ. Тэрээр эхнэр, хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр нь гурав дахь хүүхдээ тээж байгаа аж.
Албаныхан түүнийг "баатар шиг нас барсан" хэмээн хүндэтгэж, хийсэн үүрэгт нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү буудлагын улмаас Манхэттэний төв хэсэг, нийтийн тээврийн хөдөлгөөн саатаж, цагдаагийн баг, түргэн тусламжийн багууд ажилласан. Ойролцоох "Sip & Scoop" кофе шопт ажиллаж байсан Мама Бухенни нэртэй эмэгтэй "BBC"-д өгсөн ярилцлагадаа олон хүмүүс гараа дээш өргөн барилгаас гарч ирж байсныг харсан хэмээн ярьжээ. Тэрбээр “Энэ бол тэдний хувьд үнэхээр аймшигтай байлаа. Хүмүүс гэртээ аюулгүй харьж чадах болтугай” гэж хэлсэн байна.
3,593.62





















































Нэргүй 2025-07-29 81.9.119.248
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-07-29 202.9.40.34
Бидний шүтдэг, хүний эрхийг дээдэлдэг бас ийм байхыг хүсдэг ардчилсан Америк орон маань нэг иймэрхүү байна. Монголчууд бид автомат б** бариад нэг нэгнээ одоохондоо шууд буудаад алчихгүй л байна даа. Цаашдаа яах юм болдоо.
Радикал 2025-07-29 202.9.46.138
Манайд ч бас шилжилтийн үеийг тэсч чадалгүй сэтгэлгээний хувьд эрүүл бус болж. амьдарч буй нийгэм ертөнцөө үзэн ядаж явдаг радикалууд асар олон байна. бидний эцэг эх ч мөн адил гээд бод доо, аймаар байгаа биз?
зочин 2025-07-29 103.57.93.183
Манайд ч сэтгэцийн өвчтөнгүүддээ анхаарал тавих шаардлагатай Үүнээс гадна бусдыг дээрлэхэж дарамталах доромжлох, танхай зэрлэг этгээдүүд олон болж, Сургуулийн хүүхдүүд дотор ийм явдал зөндөө л байдаг биз , Энэ мэт нь л ийм аюул үүсгэдэг, Нийтийн хэв журамд тавих анхаарлыг хэрхэвч сулруулж болохгүй