“Anemone” стилиэ өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

“Anemone” стилиэ өөрчилжээ

MN25 телевизийн “Making The Band” шоу нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Anemone” хамтлагийн охид стиль, имижээ өөрчилжээ. Тэд одоо охидын стилиэ орхиж, илүү эмэгтэйлэг болсон байна. Удахгүй гарах тэдний шинэ клипнээс “Anemone”-ийн шинэ стилийг та бүхэн сонирхож болох юм. “Хайр ирлээ”, “Ээжээ төрсөн өдрийн мэнд хүргэе” зэрэг дуугаараа хэдийнэ арван жилийн охидын шүтээн болоод байгаа “Anemone”-ийн дараагийн шинэ уран бүтээлийн нэр нь “Чи яг дурлал шиг”…
М.Анир
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж