Нутгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Нутгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо

Үйлдвэржилтийн, барилгажилтын гэж овоглох болсон өнөө үед Монгол хүний ур ухаан ус, агаар мэт хэрэгтэй.

2017 оны 10 дугаар сарын 13-ны 20 цагаас 10 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2017 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 17-нд Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж