
Халдвар тээгч нь хөдөө аймгийн харьяат, 25 настай, гэр бүлтэй, малчин бүсгүй юм байна. Бүсгүй аймагтаа мэс засал хийлгэхээр болж, шинжилгээ хийлгэх явцдаа вирус тээсэн болох нь батлагдсан аж. Мэргэжилтнүүд нөхөрт нь шинжилгээ хийхээр нийслэлээс явсан байна. Одоогоор түүний шинжилгээний хариу гараагүй байгаа ажээ. ДОХ-ын вирус тээгч бүсгүй орон нутагтаа ажиллаж амьдарч эмчийн байнгын хяналтад байх юм байна.
Д.ЦЭЦЭГ