Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болов

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болов

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болов
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2025.05.14/ боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.
Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.
Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.178.184

Заавал хийнэ шүү Монголын төр зүтгэсэн бол дуусга

Avatar

Нэргүй 2025-05-14 124.158.120.50

энийг хүлээвэл нас гүйцэхгүй юм бна

Avatar

Нэргүй 2025-05-14 103.212.162.46

Нүдний булай ЕС чи огцрооч ээ!!!

Avatar

Нэргүй 2025-05-14 103.71.100.96

ЕС Оюунэрдэнийн чармайлтаар арай гэж эхэллээ. Баяр хүргэе. Жонхуурч жонхуурч 15 жилийн өмнө тавьчих төмөр замаа барих гэж байна, Дахиаад 2 жил хүлээнэ. Асар их алдагдал, цаг хугацаа алдаж байж мөрөөдлийн төмөр зам эхэллээ.

Avatar

хахаха 2025-05-14 202.55.191.130

Төлбөртэй сайтууд нь улайрч байна даа наад п***а чинь Улаанбаатарт ирэхгүй хэр удаан зугтаж явах юм болдооо харж л байя даа. Өлөн сэтгүүл зүй нь тэжээгчээ алдчих гээд шээс нь савирч байх чинь ээ хахахах

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж