Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Цагаан чулуутын гүүр гэх газарт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Тоёота приус-11 маркийн автомашины жолооч Б нь гүүрний  багана мөргөн онхолдож, улмаар 100 метрийн цаана зам дээр зогсож байсан Тоёота Ланд крузер-200″ маркийн автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас Тоёота приус-11 маркийн автомашины жолооч 31 настай  Б нас барж, гурван хүний биеийн байдал хүнд байгаа  бөгөөд тус аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад “Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн тээврийн цагдаагийн алба ажиллаж байна. Урьдчилсан байдлаар “Тоёота приус-11″ маркийн автомашины жолооч Б нь хурд хэтрүүлэн явсан ингэхдээ хамгаалах бүс зүүгээгүй явж байсныг тогтоогоод байна” гэлээ.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж