Баавгайн дайралтад өртсөн уулчны цогцсыг олжээ

Баавгайн дайралтад өртсөн уулчны цогцсыг олжээ

Баавгайн дайралтад өртсөн уулчны цогцсыг олжээ

Хоккайдогийн зүүн хэсгийн Раүсү ууланд авираад, уруудаж явсан 20 гаруй насны эрэгтэй баавгайн дайралтад өртсөнийг Японы орон нутгийн хэвлэлүүд Пүрэв гаригт /2025.08.14/ мэдээлсэн билээ. Цагдаа хүчнийхэн тус уулчны цусны толботой цамцыг эхлээд олсон байжээ. Уулчныг амьд үлдсэн байж магадгүй хэмээн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан ч Баасан гаригт түүний цогцсыг олсон тухай мэдээлэв.

Хохирогчтой хамт явсан найзынх нь мэдээлснээр түүнийг баавгай чирээд аваад явсан аж. Энэ үед найз нь түүнээс 200 орчим метрийн өмнө алхаж явжээ. Халдлагын дараа эрх баригчид Раүсү, Шари хотуудыг дайрдаг 1661 метр уулын замыг хаажээ.

Явган аялагч руу баавгай дайрсан өөр нэгэн тохиолдол өнгөрсөн Мягмар гаригт мөн гарсан байна. Тиймээс явган аялагчдыг сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав. Хэрвээ баавгай зэрэг зэрлэг амьтантай таарвал аажмаар, чимээгүйхэн ухрахыг зөвлөжээ. Хашгирах, чулуу шидэх зэрэг өдөөн хатгасан үйлдэл гаргаж болохгүй аж.

Раүсү уул нь 2005 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн Ширэтоко хойгийн нэг хэсэг юм. Энд бор баавгай олноор амьдардаг. Гэвч баавгайн халдлага сүүлийн үед гаарч, сүүлийн гурван сарын хугацаанд 55 хүн халдлагад өртөөд байна. Энэ хүмүүсээс гурав нь харамсалтайгаар амиа алджээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-08-16 66.181.181.44

Монголоос анчид аваач,

Avatar

Нэргүй 2025-08-16 202.126.89.33

баавгайд бариулсан гж хэлэх ёстойм, сэтгүүлч ээ

Avatar

Чоно 2025-08-16 202.9.46.1

Японд чоно гаргаж зарж вальют олоё

Avatar

өтөг 2025-08-16 66.181.190.188

аажмаар, чимээгүйхэн ухрах

Avatar

Иргэн 2025-08-16 66.181.176.89

Тухайн уул орчимд нь 400 гаруй тооны баавгай амьдардаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Хүмүүс тэрнийг нь мэдсээр байж өөрсдийн сонирхолд хөтлөгдөөд амиараа тоглох юм даа.

Avatar

Нэргүй 2025-08-16 73.132.11.36

oi modtoi gaar ingej zorgooroo yavdag ue ungursun shuu dee, 1) humus sonor seremj gedenk uzuil baihgui bolson 2) ayul tohioldoh ued yah ve gedgee bodoj setgeh chadvargui bolso 3) azul tohioldoh ued yama uildel hit ve gedgee bodoh chadvargui bolson 4) hamgaalah 5) nuugdah 6) baavgaig urgeelch shurshdeg bodis geh metzg sudlaaagui l gen ug

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж