"Дэлхийн топ их сургуульд тэнцсэн хүүхдүүдийг шударга шалгаруулахыг хүсч байна"

"Дэлхийн топ их сургуульд тэнцсэн хүүхдүүдийг шударга шалгаруулахыг хүсч байна"

"Дэлхийн топ их сургуульд тэнцсэн хүүхдүүдийг шударга шалгаруулахыг хүсч байна"

Боловсролын зээлийн сангийн асуудлаар эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр (2025.08.15) мэдээлэл хийлээ.


Эцэг эхчүүдийн төлөөлөл:

-"Боловсролын зээлийн санд энэ онд 70 хүүхэд тэнцсэн байгаа. Энэ жилийн хувьд тэргүүлэх бус мэргэжлээр элсэлт авна гэж шинэчилсэн журам дээрээ мэдэгдсэн байсан. Зарим хүүхдүүдийг тэргүүлэх бус мэргэжил гэж үзэн хасжээ. Мөн олон нийтийн зөвлөл болон хөндлөнгийн байгууллагад эцэг эхчүүд хандсан. Гэвч БЗС-ийн (Боловсролын зээлийн сан) сонгон шалгаруулалтад ямар хүмүүс ажлын албанд тэнцсэн нь тодорхойгүй байсан хэвээр байна. Хүүхдүүдийн хувьд дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэргүүлэх мэргэжил бусаар тэнцсэн. Харин хасагдсан хүүхдүүдээс төлбөрийн хувьд гурав дахин өндөр төлбөртэй хүүхдүүдийг тэнцүүлсэн.

Өнөөдөр эцэг эхчүүдэд цаг гарган өгч, нэг нэгээр хүлээн авч хариу өгнө гэж БЗС-аас мэдэгдсэн. Тухайлбал, хүүхдүүдийн тэнцсэн сургуулиудад өөр улсын хүүхдүүд Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж явдаг. Энэхүү боломжийг хүүхдүүдэд олгохгүй бол БЗС байх хэрэггүй. Нөгөө талаар бусдын татварын мөнгийг хий дэмий үрэх шаардлага байхгүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа БЗС-д хяналт шалгалт тавих хөндлөнгийн байгууллага алга бололтой. Боловсролын сайд П.Наранбаяр БЗС-ийн сонгон шалгаруулалтын асуудалд анхаарахгүй байна.

БЗС-ийн холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэдэг албан бичгийг 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн.

Гэтэл салбарын сайд нь ямар нэгэн тайлбар, арга хэмжээ авахгүй хэвээр байна. Албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт 13 хүний бүрэлдэхүүнийг Боловсролын сайд П.Наранбаяр батлан гаргасан байдаг.

Ажлын хэсгийн 13 хүний бүрэлдэхүүнд хэлний мэдлэггүй, дэлхийн тод сургуулиудыг судалж чадаагүй болон сургуулиуд ямар шаардлага тавьсныг судлаагүй байсан. Нөгөө талаас сайн ажиллаагүй байна гэж эцэг эхчүүд дүгнэхэд хүрсэн. Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа тайлбар өгөхдөө цахимаар сонгон шалгаруулалт явагдан, хүний оролцоогүй хийгдсэн гэх тайлбарыг өгч байсан. БЗС-ийн сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдийн хувьд цахимаар нэвтрэн орж харахад батлагдсан гэж харагдаж байсан боловч хэдэн өдрийн дараа журмын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр өөрчлөгдсөн байв.

Харин эцэг эхчүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт таван үндэслэл бүхий шаардлага хүргүүлсэн байгаа.

Харин бидний зүгээс БЗС-ийн сонгон шалгаруулалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийг онооны жагсаалт гарахыг хүссэн. Тэнцсэн 70 хүүхдээс зарим нь хасагдах юм бол 71 дэх хүүхэд боломжийг нь олгохыг хүсэж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд БЗС-ийн зээлд хамрагдсан ч дөрвөн хүүхэд тэнцсэн. Тэнцсэн дөрвөн хүүхдийн дунд ганц нэг асуудал байгаа. Ийм учраас Боловсролын сайд П.Наранбаяр болон БЗС-ийн дарга О.Сийлэгмаатай уулзахыг хүсэж байна" гэлээ.

 

А.ТАМИР

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-15 202.126.89.158

Сайн заргалд тэгвэл аль алиных нь учир зүйн олдоно. Харин бүх хүүхдүүдийн эцэг эх жигд оролцоотой заргалдаарай. Хэн их заргалдаж байна тэр хүний асуудлыг шийдээд бусдыг нь мартдаг шүү.

Avatar

Нэргүй 2025-08-15 66.181.191.83

Ха ха үнэн шударга юм гэж байхгүй болсныг мэддэггүй юмуу. Өөрсдийгөө хаан заан мэт бодсон төрд байгаа өлөн хулгайчуудад ардын хүүхэд хамаа ч үгүй

Avatar

Mongolz 2025-08-15 43.242.242.144

Польшийн ЗГ-ын сонгон шалгаруулалт нь нохойн баас болсон.Хэн нь тэнцээд явах болсон нь тодорхойгүй.Мэдээлэл өгөхгүй.Өгч байгаа тайлбар нь хэлний өндөр оноотой,дүн нь сайн нь хүмүүс тэнцсэн гэх.Тэрэнд нь багтчихаар өндөр үзүүлэлттэй хүмүүс тэнцээгүй.АТГ шалгамаар юмаа

Avatar

Тэгш кртөнц 2025-08-15 66.181.180.227

мөнгөтэй сайн багштай хүний хүүхэд явна, мэдээж хүүхэд хичээсэн байх

Avatar

Zochin 2025-08-15 66.181.160.46

Ene BZS-g mash sain shalgah heregtei. Tanil tal,alban tushaalaa ashiglan awchihaad tuiuhgui baigaa uchir san ni burdehgui bga.

Avatar

Нэргүй 2025-08-15 202.5.202.130

Унасан хүн ууртай байлгүй дээ. ЕШ тэнцээгүй нь уурлана, Зээлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй уурлана, хэрэв бороо их орбол төр засаг нь бороо оруулаад байна гэж уурлах байлгүй

Avatar

Зочин 2025-08-15 202.126.88.102

Тэснэ,тэснэ гэхэд тэвчээрийн туйлд хүрлээ.
Зээлийн сонгон шалгаруулалт будаа.
Ерөнхий шалгалт 48 мянган хүүхэдийн 12 жилийн үр дүн будаа.
Сургууль,цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах 39 тэрбумын төсөв зарцуулаагүй буцаан хураалгасан нь буруутай будаа.
1 тэрбумаар яамны нэг өрөөг массажны сандалаар дүүргэсэн буруутай будаа.
ТНБД нь үүр шөнөөр гадаадын иргэдтэй хулгайн журмаар уулзсан буруу будаа.

Avatar

Нэргүй 2025-08-15 202.126.89.108

ХҮНий хүнээр сайд хийлгэсний гор хүний хүн хүнийх л байдаг

Avatar

Нэргүй 2025-08-15 103.57.94.143

ХҮН чинь харин ч боловсролтой хүмүүсийн нам шүү !!!

Avatar

Нэргүй 2025-08-15 103.57.94.143

МАН-ын хүнээр сайд хийлгээрэй л гээд бнаа юм шив дээ ! Мангар шаарууд тэннэ л дээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж