"Шаардлага тавьж, мэдээлэл хийсэн хүмүүсийг дарамталж байна"

"Шаардлага тавьж, мэдээлэл хийсэн хүмүүсийг дарамталж байна"

"Шаардлага тавьж, мэдээлэл хийсэн хүмүүсийг дарамталж байна"

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр (2025.08.15) нийслэлийн 341 дүгээр цэцэрлэг, 179 дүгээр бага сургууль дээр боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулальын ажлын талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Нийслэлийн зүгээс өчигдөр Боловсролын яаманд албан шаардлагыг тавьсан. Салбарын яамны зүгээс 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сар хүртэл сургууль, цэцэрлэгт шаардлагатай сандал ширээ, тоног төхөөрөмж, гудас, гал тогооны хэрэгсэл, ор, самбар зэргийг санхүүжүүлэх боломж байсан. Гэтэл өнөөг хүртэл яамнаас ажлаа хийсэнгүй. Хоёр долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Бид өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах шинээр баригдсан 341 дүгээр тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг дээр ирсэн байна. Энэ цэцэрлэг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад орсон. Хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болоод нэг жил болж байна. Гэтэл энэ цэцэрлэг нь ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмж, гудас оргүй байна. Хүүхдүүд, эцэг эхчүүд нь гаднаас нь л цэцэрлэгээ хараад сууж байна. Тойрог хамаарахгүй 50 гаруй тусгай хэрэгцээт хүүхэд хамрагдахыг хүлээхээс гадна энгийн 200 гаруй хүүхэд хамрагдах боломжтой. Цэцэрлэг нь бүх тусгай хэрэгцээт хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон. Гадаад, дотоод тохижилтын ажил бүрэн дууссан. Гэтэл анги танхим нь хов хоосон байна. Ийм нөхцөл байдалтай 13 сургууль байна. Нийт 10500 хүүхэд тоног төхөөрөмжгүй, сандал ширээгүй гэдэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгт сурч чадахгүй байна. Бид нийслэл дээр дахин гурван ээлжээр хичээллүүлж, 50 болон 60-аар нь чихэж оруулах нь ээ. Цэцэрлэгийн хувьд ийм нөхцөл байдалтай 20 байгаа бөгөөд 3700 хүүхэд хамрагдаж чадахгүй байна.

Бид он гарснаас хойш удаа дараа салбарын яаманд хандсан. Сүүлдээ эцэг эхчүүд нийслэл дээр хариуцлага ярьж, хандаж байна. Цаана нь салбарын яам нь байгаад байдаг. Боловсролын яамнаас бүх сургууль, цэцэрлэгийн захирлуудыг томилж байгаа. Хүнд суртлын шат буюу нийслэлийн Боловсролын газар, Боловсролын ерөнхий газар гэж байгаа. Энэ бүхнийг яамнаас томилж байгаа. Бусад бүх ажлыг нийслэл хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд шинээр баригдаж байгаа 139 сургууль, цэцэрлэгийн хяналтыг тавьж, нэмэлт төсөв, хэлэлцээрийг хийж, цагаас нь өмнө ашиглалтад оруулахыг нь оруулж байгаа. Бүх цэцэрлэг, сургуулийн их засварыг нийслэлээс хийлгэж байгаа. Энэ жил 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 30 тэрбумаар 177 сургуульд их засвар хийлээ. Өмнөх жилүүдэд бүр сургууль, цэцэрлэгийн засварт нийтдээ дөрвөн тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил гээд шугам сүлжээний засвар ажлыг хийж, өчигдөр гэхэд нийслэлийн Засаг дарга 6,8 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөс гаргаж, сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах гэж байна. Салбар яаманд хүсэлт тавихаар бидэнд төсөв байхгүй гэдэг хариулт өгдөг. Энэ асуудалд яамнаас анхаарч, санаа тавьж байгаа асуудал ч алга. Боловсролын яамнаас жил бүр төсөв батлуулж байгаа.

Боловсролын яамны нэг тэрбум төгрөгийн сандал, ширээний тендер нь гацахгүй байж, сургууль цэцэрлэгийнх нь сандал ширээний тендер нь гацдаг. Эхнээсээ шаардлага тавьж, мэдээлэл хийсэн хүмүүсийг дарамталж эхэлж байна.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж анхаарах ёстой байтал асуудлыг чимээгүй болгож, дарах гэж оролдож байна. Бид 33 сургууль дээр 62 сургууль, цэцэрлэг барьж байж хүртээмжийн асуудал 100 шийдэгдэнэ. Сургуулийн анги танхим бэлэн байгаа ч сандал ширээ нь байхгүй байна. Хүүхдээ авч эхлээгүй сургууль, цэцэрлэгийн хувьсах зардал, ажилчдын цалин хөлс байхгүйгээс ажилчид нь эхнээсээ ажлаасаа гарч байна. Бид ажлаа хийх шаардлагыг л тавьж байгаа. Огт улстөржөөгүй ээ. Нийслэлийн зүгээс сандал, ширээг нь худалдаж авч өгч болох ч хууль эрх зүйн хүрээнд аудитаас акт тавина. Нийслэлийнхэн бүх ялыг эдэлж, салбарын яам  нь ямбыг нь эзэлж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-15 103.57.94.186

Ухаангүй ноёнд урагшгүй албат аа гэж, амилсан дүр нь энэ байна даа. Чадваргүйгээ өөрсдөө мэдээд өөрөө зайлаад өгвөл монгол улсад хэрэгтэй

Avatar

Үйлдвэрлэгч 2025-08-15 59.153.112.243

сургууль ба цэцэрлэгийн тавилгыг үйлдвэрлэх боломжтой дотоодын үйлдвэрүүд байгаа, харин манай дарга нар аль болох гадаадаас авч дундаас нь мөнгө зувчуулахыг боддог.

Avatar

Нэргүй 2025-08-15 202.55.191.130

ilu yum

Avatar

Нэргүй 2025-08-15 103.212.163.245

ХУД-т ганц ч сургуульгүй бүхэл бүхэн хороолол барихад ганц үг ган хийгээгүй сохор мэт явсан этгээд. Тэ хорооллын хүүхдүүд өөр хороололд хичээлдээ явдаг гээд төсөөл дөө. Хусчих, дальчих юманд их соргог хулгайч ш дээ

Avatar

Нэргүй 2025-08-15 103.212.163.245

Авилгачийн хүү А.А чи өөрөө бусдаас ил далд хулгайлсан их мөнгөө зохих эздэд нь буцааж өг. Чадахгүй бол тэр мөнгийг цэцэрлэгийн эд хогшил авахад зарцуул хулгайч аа. Нэг их ажил бүтээчихсэн хүн шиг том том бүлтэрч байх шив. Унтаа байдлаас сая сэрэв үү өлөн бөөс

Avatar

Нэргүй 2025-08-15 202.5.202.130

Бусад руу буруу чихэлцдэг сонин гайхал бэ

Avatar

Эги 2025-08-15 122.201.31.113

арчаагүй бууны нохой минь үхэж далд ороо.

Avatar

Нэргүй 2025-08-15 103.229.122.118

Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба гуйлгачдын хэлсэн болгонд итгээд байдаг. 3 сая хүн амтай улс 200000 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй байна гэдэг худал. Одоо бас IQ муутай буюу мангар хүүхдүүдийг аутизмтай гэж худлаа онош өгдөг болсон.

Avatar

Нэргүй 2025-08-15 103.57.94.143

МАН-ын нэг мангар л хэн нэгний бууны нохой болчихсон улин хуцаж бна. Яамнаасаа наана хотдоо хандаач, тэнэг юмуу даа ?!

Avatar

Зочин 2025-08-15 66.181.176.29

иймхэн дайралтаас айвал яаж ажил хийх юмбээ урагшлахгүй шд

Avatar

Нэргүй 2025-08-15 66.181.191.198

Нямбаярыг огцруулаачээ

Avatar

Нэргүй 2025-08-15 103.168.34.35

Энэ одоо юу ч юм дээ Муу урвагч нам дамжсан луйварчин

Avatar

иргэн 2025-08-15 202.5.202.36

БЯ ажлаа хий …..Сандал ширээ ав…ингэж болохгүй дээ

Avatar

Болд 2025-08-15 66.181.161.207

БЕГ гэж яамнаасаа илүү эрх мэдэлтэй газар байна. тэнд хувийн эрх ашиг нь давамгайлсан нөхдүүд их шүү.

Avatar

Нэргүй 2025-08-15 202.5.202.130

Ямарч төлөвлөлтгүй , нэгч сургууль, цэцэрлэггүй 5-10 мянган хүнтэй олон хотхонуудыг байгуулчихаад одоо гацаа , хүүхдийн 3 ээлж энэ тэр нийслэлтэй огт холбоогүй гэж туух юмаа

Avatar

Нэргүй 2025-08-15 202.5.202.130

Яасан ажлаа мэдэдгүй бусад руу бухдаг нөхөр бэ?

Avatar

Нэргүй 2025-08-15 188.162.254.90

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!

Avatar

Нэргүй 2025-08-15 103.212.117.55

Barilga surguuli baridchihaad bhad Bolovsroliin yam archaagui ymaa

Avatar

Зочин 2025-08-15 103.212.117.165

Боловсролын салбарыэ төсөв нь дууссан байхад хотын дарга нар явган хүний зам хуулж эргүүлж солиод мөнгөөр тоглож байдаг. Тэгчихээд хотын дарга нар боловсролын яаманд шаардлага хүргүүлдэг гэнэ . Нэг нь УБ хотын асуудлыг мэддэг нөгөөх нь монгол улсын боловсролыг хариуцдаг. Уул нь иймэрхүү асуудлыг боловсролын яамнаас хотын захиргаанд шаардлага тавьж санхүүгийн нь шийдүүлдэг баймаар юм .

Avatar

иргэн 2025-08-15 66.181.179.61

Овоо гайгүй юм уу гэсэн боловсролын сайдын суудалд санаархсан нөхдүүдийн бууны нохой, суганы үс болжээ.

Avatar

Нэргүй 2025-08-15 202.9.41.104

за үхсэн энэ хэдэн багш эмчнууд юу хийж байгаан монголоор битүү боловсролгүй сурлаггүй өвчиндө баригдсан хүмүүс үзүүлж чадахгүй байхад юу хийсэн гэж байнга цалин голж байдгийн багш эмч гэсэн нэрийг гутаасан. цалин авсан боловсролгүй гарууд сайн эмч багш ховор. цаг тулбал цалинг ажиллах ёстой байхгүй юу.

Avatar

Нэргүй 2025-08-15 202.131.225.197

өөрөө тэг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж