Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ГАЗ ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, ХАМГИЙН ОЛОН ХҮН ХОХИРСОН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН

Газ тээвэрлэж явсан ачааны машин 2024 оны нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ хэргийг прокурорын байгууллагаас өнөөдөр /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн талаар албаныхан мэдээлж байв. Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газ дэлбэрсэн. Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд нийт 18.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг.
Тус хэрэгт яллагдагчаар татагдсан “Дашваанжил” компанийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренчиндорж нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон. Шүүх хурлын үеэр жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч “Дүнжингарав”-ын дэргэд гарсан энэ осолд газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндорж буруугүй. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон. Том оврын автомашин давуу эрхтэй. Ниссан Патрол машин зам тавьж өгөх ёстой. Гэтэл тэр машины жолооч зам тавьж өгөөгүй, зогсох үйлдэл хийгээгүйгээс болж осол гарсан. Гэтэл Патрол машины жолоочийг яллагдагчаар татсангүй” гэдгийг хэлж байв.
"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭНГИЙН ХЭРГИЙГ ШҮҮНЭ

“Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгасан байна.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ. Түүнийг 2019 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.
Шадар сайд С.Амарсайхан гурван жилийн өмнө буюу 2022 онд “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Ингээд зогсохгүй "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэдгийг онцолж байсан юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ИРЭХ САРД ХЭЛЭЛЦЭНЭ

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрчдийн хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард /2025.06.23/ болж, ирэх есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшилсон юм. Тодруулбал, гурван хуулийн этгээд, 42 шүүгдэгчид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд, өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг өнгөрсөн жил /2024.12.11/ танилцуулсан. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон юм.
З.САНЖДОРЖ НАР ДАВЖ ЗААЛДАНА

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр ял сонссон З.Санждорж, Д.Бямбажав нар давж заалдах шатны шүүхэд хандахаар гомдол гаргажээ. Одоогоор гомдол танилцуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг өмгөөлөгч нь шийтгэх тогтоолтойгоо танилцаагүй байгаа талаар албаныхан мэдээлж байв.
Анхан шатны хаалттай шүүх хурал өнгөрсөн сард /2025.05.05.12/ болж дууссан. Тодруулбал, З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноосон бол Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял оноож шийдвэрлэсэн юм.
Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс, 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.
3,593.62




















































Нэргүй 2025-08-15 66.181.160.55
Тиймээс, МАН-ын гэмт хэрэгтэнгүүдээ нуун дарагдуулах ухаанаа олжээ. Дандаа АН-ынхсан юм уу даа. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсүүд.
gadni gl XULGACH- #;gyilagchlyylax zopilgotoi lgsfozz. 2025-08-15 169.133.250.253
-ylcuun bankaap batalgaajyylnag #OCJNr;
- ylcuun xamgaaltad, (( ind Nazim +ard Barsyk Saityyd deep medee opyylj tanxairch bna. )) opasnie 2025-08-15 132.194.13.93
C) – #; Opocuun Bokzaluin Bapyyn gydam, -bnumanue,bnumanue; +
– SHUUDANG
shyydangaap batalgaatai bsn ye syngyylj bcn,bainguin xylgain 2025-08-15 132.194.13.93
b) Passport SUngalt – drx shyyrganuix ugsun; alga bna. 8/14/2025
- yrelsy docymentaan batalgaat 2025-08-15 132.194.13.93
a); Cexeetnyyduig shoronjyylal bna. (Nuugmuun garal yysel. ) zopiylaj3/8/8 davtaxgyi baix. UbdultUUr DAVTAN DAVXTSAL XUUX.
ali ylcuix ? 2025-08-15 50.169.138.78
komandr
Urubdsun gyilagchin XodoodryON,AN- ylcuunwrkomandr 2025-08-15 169.133.250.253
– kids xybtsacy
– beauty go nydnui,ypyyluin ( mate barilttaiL)
Нэргүй 2025-08-15 103.57.92.44
Хөгжлийн банкны хүмүүсийг чөлөөлж болохгүй 80 хүнд бүгдэд ял оноох хэрэгтэй