Атрын 55 жилийн ойг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр анхны зургаан сангийн аж ахуйд ажиллаж байсан 38 ахмад тариаланчдыг хүлээн авч уулзлаа. 1959-1970, 1970-1980, 2008-2012 онуудад Атрын I, II, III аяныг МАН-ын зүгээс эхлүүлж, өөрийн эх орны хөрсөнд ургасан тариа будаагаар өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаж байсан гэдгийг МАН-ын дарга онцоллоо.
Мөн 1969 оны улсын агрономичдын анхдугаар зөвлөгөөн, 1974 оны нэгдүгээр сард улсын тэргүүний тариаланчдын анхдугаар зөвлөгөөн болж, МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1979 оны 19,20 дугаар тогтоол гарсан нь атар газрын эзэмшихэд чухал үүрэг гүйцэтгэснийг уулзалтын үеэр тариаланчид тодотгосон. Хамгийн сүүлд МАН-ын зүгээс Атрын III аяныг эхлүүлж, энэ хүрээнд 22,5 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн нь газар тариалангийн салбарын шинэчлэлд оруулсан том алхам болжээ. Техник, технологитой болсноор 2012 огд улсын хэмжээнд 306,1 мянган га талбайд үр тариа, 16,2 мянган га талбайд төмё, 7,1 мянган га талбайд хүнсний ногоо, 32,3 мянган га талбайд тосны ургамал, 11,1 мянган га талбайд тэжээлийн ургамал, 712 га-д жимч, жимсгэнэ, нийтдээ 373,5 мянган га-д тариалалт хийсэн амжилт гаргажээ. Ургацын урьдчилсан балансаар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авсан үзүүлэлттэй ажиллаж байжээ. 2011 онд 350 мяган тонн үр тариа хурааж байсан бол 2013 онд 280 мянган тонн болж, 70 мянган тонноор буурсан үзүүлэлттэй гарсан байна. 2013 онд тодорхой хэмжээний ургац алдсаны улмаас ОХУ-аас 100 мянган тонн буудай оруулж ирээд байгаа зэрэг нь төрийн алдаатай бодлоготой холбоотой гэдгийг МАН-ын дарга хэлж байлаа.
Шинэ ажил эхлүүлэхэд газар тариалангийн техник, технологитой болох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, газраа бордох, усжуулалтын асуудлыг шийдэх тариаланг төрөлжүүлэх, бүсчлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх, удирдахуйн арга барилгы хөгжүүлэх гэх мэт олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байснаа ахмад тариаланчид дурсан, ярьж байлаа.