УИХ-ын дарга Наурызын баярт оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Наурызын баярт оролцоно

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Баян-Өлгий аймгийг зорилоо. Тэрбээр ирэх даваа гариг хүртэл гурав хоногийн хугацаанд тус аймагт ажиллах бөгөөд маргааш Наурызын баярын хурал, нээлтийн ажиллагаад оролцох ажээ.

Мөн тус аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал, хүсэлтийг сонсох бөгөөд казак айлаар зочилж, Ногооннуур сумын Асгатын мөнгөний ордтой танилцахын зэрэгцээ орон нутгийн радио, телевизэд ярилцлага өгөх юм. УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн А.Бакей болон албаны хүмүүс дагалдан ажиллах юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж