
Үүнээс гадна, тус компани Оросын Алс Дорнодын Находка боомтын терминалын оператор байгууллагатай зүүн хойд Азийн зах зээлд нэвтрэх тухайд санамж бичиг байгуулжээ. Ийнхүү Аспайр Майнинг компани Монголын зүүн хойд хэсэгт орших ордын газарзүйн байршлын онцлогт тохируулан овсгоотой шуурхай нүүдлүүдийг хийсээр байна. Тус компанийн Ерөнхий захирал Дэвид Паулл эдгээр санамж бичиг нь манай компанийн бүтээгдэхүүний боломжит хэрэглэгчдийг өргөжүүлэх стратегид чухал ач холбогдолтой болно гэдгийг тэмдэглэжээ.
Таманы боомтын хувьд одоогоор бүтээн байгуулалтын шатандаа явж буй бөгөөд 2015 онд ашиглалтад орох юм байна. Энэхүү боомтоор дамжуулан Овоотын нүүрсийг Турк зэрэг зүүн Европын гангийн үйлдвэрүүдэд жилдээ хоёр сая тонныг нийлүүлэх боломжтой ажээ.
Находка боомтын хувьд Овоотын нүүрсийг Япон, Солонгос, Тайван, Вьетнам, өмнөд Хятадад хүргэх боломжийг нээж буй юм. Уг санамж бичиг нь 5 жилийн хугацаатай бөгөөд жилд хоёр хүртэлх сая тонн нүүрс ачаалах боломжийг Аспайрт олгож байна. Одоогийн байдлаар Овоотын нүүрсний нөөц нь 280 орчим сая тонноор хэмжигдэж байна.