Газын зурвас: 21 дэх сардаа үргэлжилж буй "УСТГАЛ"

Газын зурвас: 21 дэх сардаа үргэлжилж буй "УСТГАЛ"

Газын зурвас: 21 дэх сардаа үргэлжилж буй "УСТГАЛ"

Ойрхи Дорнодод хоёр жил гаруй хугацаанд үргэлжил буй түрэмгийлэл хэзээ дуусах нь мэдэгдэхгүй нь. Хэрэв 2023 оны аравдугаар сарын 7-ны өдрийг эргэн санах юм бол Палестины хэт даврагч Хамас бүлэглэл Израиль руу түрэмгийлсэн. Улмаар 1948 онд тусгаар улс болсон Израиль хариу арга хэмжээ авсан нь өдгөө Палестины нийт хүн амын 70 гаруй хувийг хөнөөсөн дайны гэмт хэрэг гэж тооцогдож байна. НҮБ-ийн мэдээлснээр, Газын ард түмэнд хүмүүнлэгийн томоохон гамшигт нүүрлээд байна. Өлсгөлөн, хүчирхийлэл, үхэл газар авч, Израилийн ойрын холбоотнууд нь хүртэл дуугай суух эцэсгүй болж эхэлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс Лхагва гаригт (2025.07.22) нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийхдээ, Газын зурваст санаатайгаар өлсгөлөнг бий болгож, хүүхдүүд өлсгөлөнгөөсөө болж уйлсаар унтаж байна гэжээ. Дийлэнх тохиолдолд эдгээр хүүхдүүд халуун хоол ч амсах боломжгүйгээр мөнхийн нойронд автаж байна. Түүнчлэн палестинчууд хүмүүнлэгийн байгууллагаас тарааж буй тусламжийг хоолноос авах гэж ээлжлэн зогсож байхдаа Израилийн мэргэн буучийн бай болж байна гэж Тедрос Адханом Гебрейюс мэдэгдсэн юм. Учир нь Израилийн батлан хамгаалах хүчин Газад хоол хүнч нийлүүлдэг байсан тусламжийн цувааг санаатайгаар тасалдуулж эсвэл нэвтрэхийг нь хориглож байна.

Өдөрт 500 гаруй машин Газад хүнс хүргэдэг байсан бол өдгөө 28 болтлоо буурчээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн хороо мэдэгдэлдээ, хүнсний аюулгүй байдал алдагдаж, ойролцоогоор 900 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон байна.

Эдгээр хүүхдүүдийн 70 мянга нь хүнд хэлбэрийн тэжээлийн дутагдалд орж, нүдээ нээх ч тэнхэлгүй болжээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Газын хүмүүнлэгийн сангийн тусламжийн цэгүүдээс 1000 гаруй хүн хүнс авах гэж алхаж байх замдаа буудуулж, амиа алдсан байна. Хэдийгээр дэлхий даяар Израилийг хоморголон устгалаа зогсоохыг шаардаж байгаа ч Нетаньяху тэргүүтэй засгийн газар "буруу харж суусаар" байна

Хамас 2023 оны аравдугаар сарын 7-нд дайрч, Израиль хариу арга хэмжээг эхлүүлснээс хойш бүрэн бөгөөд байнгын гал зогсоох хэлэлцээ байгуулахыг дэлхий нийт ятгаж байв. Гэсэн хэдий ч Израиль одоог хүртэл Газын усны хэрэглээ, эрчим хүч, шатахуун, хоол хүнс болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таслаад байна. Өдгөө Газад эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал үүсэж, тусламж хүргэх гэсэн олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд Израилийн батлан хамгаалах хүчинд хөөгдөж, эсвэл амиа алдаж байна. Нэг уут гурил л гэхэд 100 ам.долларт хүрсэн тохиолдол бүртгэгдэх болсон байна.

Дурдвал, Израилийн агаарын цохилт, хуурай газрын хүчний дайралтад 217 олон улсын сэтгүүлч, зураглаач, 224 сайн дурын ажилтан, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд зориулсан тусламж, ажлын агентлагийн 179 ажилтан амиа алджээ.

Израилийн зүгээс эдгээр амиа алдсан сайн дурын ажилтнуудыг Хамаст тусалж байсан, тагнуул хийсэн тул "цэргийн ажиллагаа" явуулсан гэж мэдэгдсэн. Гэхдээ НҮБ-ын бүхий л харьяа агентлагууд уг мэдэгдлийг үгүйсгэж байна. Дашрамд дурдахад, энэ оны тавдугаар сард Израиль, АНУ хамтран Газын хүмүүнлэгийн санг дэмжиж эхэлсэн. Гэхдээ тухайн санг хариуцаж байсан захирал Жэйк Вүд үүрэг ажлаа хүлээлгэн өгчээ. Учир нь тэрбээр хүмүүнлэг, төвийг сахисан, шударга, хараат бус байх хүмүүнлэгийн зарчмуудыг чанд баримтлах ёс суртахуунд нь нийцэхгүй байна гэсэн аж. Тус сан нь Газын зурвас дахь НҮБ-ын үүргийг орлох зорилгоор байгуулагдсан бөгөөд Израилийн тусламжийг Хамасд хүргэхгүй байх шаардлагыг биелүүлдэг. Мөн Газын тусламжийн сан нь Израилийн цэргийнхэнтэй хамтран ажиллана гэж мэдэгдсэн боловч аюулгүй байдлаа хувийн, гэрээт хүчинд даатгана гэжээ. НҮБ-аас уг санг хүмүүнлэгийн үндсэн зарчмуудыг зөрчиж байна гэж үзэн, үйл ажиллагаанд нь оролцохоос татгалзсан. Мөн НҮБ-ын тусламжийн сангийн Газа дахь цэгүүдээс хамаагүй бага буюу хэдхэн тусламжийн цэг байгаа нь санаатайгаар хүнс, эрүүл мэндийн аюул заналхийлэл үүсгэх гэсэн оролдлого гэж шүүмжилдэг байна.

Өөрөөр хэлбэл Газын төв, зүүн хэсэгт байх хэдхэн тусламжийн цэгт палестинчуудыг цуглуулж, Израилийн талд аллага үйлдэхэд нь тусалж өгдөг гэж ажиглагчид шүүмжилж буй.

Тедрос Адханом Гебрейюсийн мэдэгдсэнээр, гуравдугаар сараас хойш 80 хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж нас баржээ. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш, бодит байдал дээл хэдэн зууд хүрсэн байж магадгүй. Мөн тусламжийн ажилтнууд өөрсдөө хоол хүнсгүй болж, туслахыг хичээж буй хүмүүсийнхээ хажуугаар үрэгдэж байна гэж тэрбээр мэдэгдсэн юм. Харин Газын Эрүүл мэндийн яам Мягмар гаригаас (2025.07.22) хойш 24 цагийн дотор өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас 10 хүн нас барсан бол мөн адил шалтгаанаар хэвтэрт орсон 111 хүн байна гэж мэдэгдсэн байна. Дэлхий нийт одоо л нэгдэхгүй бол бүхэн бүтэн үндэстэн устах аюул нүүрлээд байна.

Олон улсын хүмүүнлэгийн 111 байгууллага Лхагва гаригт Израилийн бүслэлтээ зогсоож, гал зогсоохыг зөвшөөрөхийг шаардав.

Мөн Газын тусламжийн хангамж нь бүрэн шавхагдаж байгааг анхааруулж, хүмүүнлэгийн бүлгүүд "хамт олон, түншүүд нь дэлхий нийтийн нүдэн дээр үрэгдэж байгааг" сануулж, буруутгасан байна. Үүний хариуд Израилийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, тэд ирээдүйд тус анклав руу илүү их тусламж орно гэдэгт найдаж байна гэжээ. Тодруулбал, "Бид Хамас бүлэглэл оролцохгүй бол Газын зурвас руу улам олон ачааны машин оруулж, тусламжийг тараахыг хүсч байна. Бидний харж байгаагаар Хамас нэгд, гал зогсоох хэлэлцээний үйл явцад нөлөө үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгээр дамжуулан Израилийн төрд шахалт үзүүлж байна. Хоёрдугаарт, Газын зурваст тусламж хүргэх ажилд оролцохгүй байхын тулд бидний байгуулсан шинэ механизмыг нураах сонирхолтой байна" гэж мэдэгдсэн байна. Израильд олон улсын, тэр дундаа холбоотон, зэвсгээр хангагч АНУ-аас гал зогсоох дарамт шахалт нэмэгдэх болсон. Мөн энэ долоо хоногийн эхээр барууны 25 орны Гадаад хэргийн сайд нар Израилийг Газын зурваст "дусал төдий хүнс өгч байна" гэж шүүмжилсэн юм. Гэсэн хэдий ч статистик тоо баримтыг үл харгалзан, Израиль цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-07-25 66.181.178.193

Палестины арабууд, ер нь арабууд Израиль улсыг устгана гэж дэмийрээд болих хэрэгтэй л дээ. яэс тэгвэл Израиль өөрийгөө хамгаалахын тулд арабуудын дайлаар л байх болно шүү дээ. Орчин үеийн олон улсын харилцааны ёсыг баримтлаагүй хэн боловч аюулд нэрвэгдсээр л байх болно.

Avatar

Нэргүй 2025-07-25 202.9.46.152

Жүүд Яанк 2т тэнд хэд хичнээн хүн ард үхэж үрэгдэх нь хамаагүй ээ, гагцхүү тэнд Газаагийн далайн эргийн ойролцоогоос олдсон асар том байгалийн хийн ордод эзэн суух нь чухал. чухам. Хавар Трамп нэгэн мэдэгдэлдээ уг бүс нутгаас хүмүүсийг нь нүүлгэн шилжүүлэх, тэнд бүтээн байгуулалт явуулах, үүний дараа сайхан амьдрах тухай хэлж байсан нь уг ордыг өгүүлсэн аж. Тэрбээр Хавар Арабын орнуудаар айлчлахдаа энэ тухай, мөн Иран луу довтлон тухайгаа тус бүсийн орнуудтай тохирсон нь сая ил болсон юм.

Avatar

Нэргүй 2025-07-25 202.9.47.71

Нөгөө Оросыг фашист гээд байдаг гом.онууд хаана байна.😂😂

Avatar

Del 2025-07-25 202.55.188.104

америк байгаа учраас даварч байна даа гэвч цаг цагаараа байхгүй цахилдаг хөхөөрөө байхгүй цаг нь болохоор арабын ертөнц хариугаа авна даа

Avatar

Cop 2025-07-25 202.126.88.84

бах эрдэний хүү мангар бацааныг тийш нь явуулаачээ. Бүгдээрээ нийлж байгаад тэр балай гаруудыг замын зардлыг нь төлөөд явуулцгааяаа

Avatar

ХҮН СҮРЭГ 2025-07-25 202.70.43.34

Ай орчлон хорвоогийн 8 тэрбум тоотой Хүн тоотон бүр өөр өөрсдийн Бие, Хэл, Сэтгэлийн Үйлээр үйлдсэн лай ланчигаар эдлэн эдлэн зовон зовон тарчлан тарчлан шар нар бор хоногийг төөрүүлнэ….Дээр нь Хүсэл Шунал Атаа Хорсол нь дэндүү аймаар……………..

Avatar

Нэргүй 2025-07-25 202.55.191.194

Хамас гэж тархи нь бөөстсөн алуурчид пүтины хатгаасаар дайрч ороод эргээд улсаа сүйдлэж байна даа чаос

Avatar

Нэргүй 2025-07-25 178.174.229.45

PALESTINIIG BURMUSUN USTGAH HTEI . HAMAS BSAN TSAGT ENH TAIVAN BHGUI HAMAS IIN ZASGIIN GAZAR ARD TUMNEE HOOLLOH ESTOI BOLOHOOS BUSAD ULSIIN TATVARIIN MUNGUUR HOOLLOH ESGUI

Avatar

C.эрдэнэ 2025-07-25 66.181.186.209

дабл стандартын хэдийг хараагүй биз та нар.хүн үхээд байхын

Avatar

Нэргүй 2025-07-25 78.246.232.108

Хамас л буруутай

Avatar

мн 2025-07-25 202.70.40.115

Израйлыг газрын хөрстэй тэгшлэх хэрэгтэй. Гитлер н**ш үндсэн зорилгоо гүйцэлдүүлэхгүй ЗХУ руу дайн хийгээд ажлаа дутуу хийснээс болж өнөөдрийн энэ харгис Еврей нар газын зурвасын хүн ардыг өлсгөлөнгөөр тамлан алж байна

Avatar

Бадарч тахар 2025-07-25 66.181.188.239

Израил энэ Газын зурваст байгаа 2 сая хүнийг бүгдийг устгах зорилготой байгаа ! үүнийг нь Арабын бусад улсууд дэмжиж байгаа ! ёр нь газын араб хүмүүс хэнд хэрэгтэй юм ! хэнд ч хэрэггүй ! тэр Хамас нь өөрийн иргэдээ олноор нь бам устгаж алдаг юм ! Аллах нь энэ үйлийн лайтай газын хүмүүсийг устга гэж зарлиг бцулгажээ !

Avatar

Зочин 2025-07-25 203.98.77.101

Энэ зовлон зүдгүүр ээлжлэн ирэх нь бол гарцаагүй л байх даа Израйл заавал гэсгээл хүртэх л байх гэж бодож байна доо хүнийг хүүхдийг ингэж яргалах нь хариу ээлж ирэх инь цаг хугацааны асуудал юм даа

Avatar

Нэргүй 2025-07-25 103.242.47.254

Гитлер бузар еврэй нарыг жаахан ч гэсэн цөөлөөгүй бол өдийд дэлхий даяараа энэ еврэй гэгч үндэстний цусан тоглоом зугаа болж тарчилж байгаа. еврей нараас нэгийг ч болтугай хороосон хүн бол хүн төрлөхтний төлөө гавъяа байгуулж байгаа хүн тэгэхээр Гитлщр бол угтаа гавъатан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж