FASHION
Зуны трэнд: Цэг, цэг…

“Хувцас бурхан бие чөтгөр” гэх үг зүгээр ч нэг үүсээгүй нь лавтай. Хүн бүр өөрсдийн гэсэн өөр өөр дотоод ертөнцтэй байдаг. Үүнийгээ илэрхийлэхэд нь хувцаслалт маш том нөлөөг үзүүлдэг билээ.


"Yves Saint Laurent" болон "Lanvin" загварын ордонд ажиллаж байсан загвар зохион бүтээгч Албер Элбаз “Бид одоо технологи давамгайлсан ертөнцөд амьдарч байна. Гэхдээ уламжлал ч бас байх хэрэгтэй. Гагцхүү энэ хоёр зүйл нэгдэх үед л бид жинхэнэ зохицол, эв нэгдэлд хүрнэ” хэмээсэн нь загварын ертөнцийн ерөнхий чиг хандлага хааш зүглэж буйг маш тодорхой илэрхийлж байна. Энэ нь бид хуучны загваруудаасаа сэргээж, орчин үетэйгээ хослуулах хэрэгтэй гэсэн үг юм. Түүний хэлсэнчлэн, одоо үед бид өмнөх үеийн хувцаслалт руугаа аажмаар буцаж эхэлж байна. 

  • Цэгэн хээ (dot print/polka dot): Энэ зуны томоохон тренд бол цэгэн хээтэй даашинз, богино болон урт банзлууд юм. Энэхүү загвар нь 1940-1960 оны үеийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг илэрхийлэх мэт энгийн хэр нь ихэмсэг, ялдам төрхийг бүрдүүлдэг. Тийм ч учраас энэ зун “Цэгэн хээтэй хувцас”-ны эрэлт 260 хувиар нэмэгджээ.

  • Boho романтик хэв маяг: Нимгэн олон өнгийн хээ бүхий даашинз, торон оруулгатай цамц гэх мэт загварууд эргэн тренд болж байна. Ийм төрлийн хувцаслалт нь илүү байгаль дэлхийтэйгээ ойр бөгөөд чөлөөт байдлыг илэрхийлж өгдөг.

  • Хилэн материал:  Энэ зун/намар бор, хүрэн, гүн ногоон гэх мэт байгалийн өнгөтэй хилэн материал өндөр эрэлттэй байна. Гэхдээ наадмын дараа намар гэснээр сэтгэлээр унах хэрэггүй. Яагаад тод, өнгөлөг хилэн материалтай хувцас сонгож, орчноо гэрэлтүүлж болохгүй гэж?

  • Олон төрлийн гоёл чимэглэл: Том бугуйвч, бөгж, зүүлт мөн олон давхар гоёл чимэглэл нь энэ зуны томоохон трендүүдийн нэг. Энгийн хувцас өмссөн байсан ч түүн дээрээ хэдэн гоёл нэмэхэд л таны хувцаслалтыг амь оруулж өгөх шидтэй.

  • 2000-аад оны стиль: Богино бариу банзал, доор суудалтай жинсэн өмд, тамирын бие барьсан хослол гэх мэт яг л тухайн үеийн Britney Spears, Paris Hilton нарынх шиг стиль залуучуудын дунд ахин од болж эхэллээ.

Эдгээр трендээс санаа авч, өөрсдийн стильтэй хослуулан өмсөөд үзээрэй.

 

М.НАМУУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж