Танилц: 2025-2026 оны тэтгэлэгт хөтөлбөрүүд

Танилц: 2025-2026 оны тэтгэлэгт хөтөлбөрүүд

Танилц: 2025-2026 оны тэтгэлэгт хөтөлбөрүүд

2025-2026 оны олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн бүртгэл үргэлжилсээр байна.


Хятад, Солонгос, Герман, Япон, Нидерланд, Их Британи зэрэг улс оронд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй оюутнуудад боломж нээлттэй хэвээр байгаа тул “Одоо хоцорчихсон байх” гэж бодож бүү хойш суугаарай. Гадаад улсад суралцах хүсэлтэй оюутан залуус маань бэлтгэлээ базааж эхлэхэд хараахан оройтоогүй байна шүү.

Хятад улсын “Xinjiang Regional Scholarship” нь бакалавр, магистр, докторын түвшинд өргөдөл хүлээн авах хугацаа наймдугаар сарын 10 хүртэл үргэлжилж байна. Тэтгэлэгт хамрагдахын тулд "IELTS" эсвэл "HSK" оноо, эсээ, багш нарын тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө гэх мэт зүйлс шаардлагатай. 

Солонгосын засгийн газрын “Global Korea Scholarship” (GKS) буюу “KGSP” хөтөлбөр нь бакалавр, магистр, "PhD" зэрэг бүх түвшинд гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлгийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн бакалаврын түвшний бүртгэл есдүгээр сард эхэлдэг. Харин магистр болон докторын түвшинд хоёрдугаар сард эхэлж, бичиг баримтыг Монгол дахь Элчин сайдын яам хүлээн авдаг. Монголд зориулсан "GKS 2026 graduate track" нь 2026 оны хоёрдугаар сарын 14‑29 хүртэл өргөдөл хүлээн авах хуваарьтай гэж батлагджээ.

Германы нэр хүндтэй “DAAD” тэтгэлэг одоогоор хоёр төрөлтэйгөөр хүсэлтүүдийг хүлээн авч байна. “Helmut-Schmidt” хөтөлбөр нь төр нийтийн удирдлага  чиглэлээр магистрын түвшинд суралцах хүсэлтэй залууст зориулсан бөгөөд 2025 оны долдугаар сарын 31-нийг хүртэл бүртгэл үргэлжилнэ. Мөн "DAAD"-ийн өөр төрлийн хөтөлбөр наймдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 15-ны хооронд шат дараатайгаар өргөдөл авч эхэлнэ. Тиймээс "IELTS/TOEFL" эсвэл Герман хэлний оноо, эсээ гэх мэт зүйлсээ сайтар бэлдээрэй.

Японы Хоккайдогийн их сургууль 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл магистр болон докторын зэрэгт сурах хүсэлтэй гадаадын оюутнуудаас өргөдөл хүлээн авч байна.

Түүнчлэн Нидерландын “Twente” их сургууль наймдугаар сарын 10 хүртэл бакалавр болон магистрын тэтгэлэгт хөтөлбөрийнхөө өргөдөлийг хүлээн авна. Тус сургуульд элсэх хүсэлтэй бол "IELTS 6.5+" эсвэл "TOEFL iBT 90+" оноотой байх шаардлагатай. 

Их Британид судалгаа хийх хүсэлтэй эрдэмтдэд зориулсан “Wellcome Early Career Awards” тэтгэлэг есдүгээр сарын 30-ныг хүртэл нээлттэй байна. Гол шаардлага нь докторын зэрэг хамгаалсан байх, хамгаалаагүй бол доод тал нь 4 жил ажилласан туршлагатай байх хэрэгтэй. 

Үүнээс гадна "RMLA" болон "Cyber Safety & Education" зэрэг олон улсын сангууд магистр болон докторын түвшинд тэтгэлэг зарлаад байгаа. Тус тэтгэлэг наймдугаар сарын 15, 19-ний өдрүүдэд тус тус бүртгэл нь хаагдах юм.

Ерөнхийдөө эдгээр тэтгэлэгт хамрагдахын тулд оюутнууд англи хэлний чадварыг нотлох шалгалтын оноо (IELTS, TOEFL), эсээ, багш нарын тодорхойлолт гэх зэрэг материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Зарим тэтгэлэгт тодорхой салбар чиглэлээр ажилласан туршлага ч шаардагддаг тул бүртгэлийн хугацааг анхаарч бэлтгэх нь зүйтэй.

М.НАМУУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-25 81.9.119.183

Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Naney 2025-07-25 66.181.178.70

Bayrlalaa

Avatar

Нэргүй 2025-07-25 103.229.122.118

Монголчууд аа, хүн судалья гэвэл АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж