Дэлхийн хамгийн жижиг могой болох "Leptotyphlops"-ийг сүүлийн 20 жилийн турш устаж үгүй болсон гэж эрдэмтэд эмээж байв. Гэхдээ энэ оны гуравдугаар сард Барбадосын төв аралд судалгаа явуулж байсан тус улсын Байгаль орчны яам болон байгаль хамгаалах "Re:wild"-ийн эрдэмтэд дэлхийн хамгийн жижиг могойг хадан доороос олсон байна. Энэ могой нь ердөө 10 см урт бөгөөд шпагеттины гоймон шиг л нарийхан биетэй. Саарал өнгөтэй хоёр шар судалтай могой нь хоргүйгээс гадна морин шоргоолжоор хооллодог аж. Уг могойг анх 2006 онд олж, мэргэжилтнүүд судалж байжээ. Өдгөө "Leptotyphlops"-ийн тоо толгойд эрдэмтэд санаа зовж эхлээд байна. Байгаль орчны яамны төслийн ажилтан Коннор Блэйдс хэлэхдээ:"Хэрэв энэ могойн тоо толгой тийм ч их биш бол, ялангуяа амьдрах орчин нь аюулд өртөж, доройтож байгаа бол тэдний хос олох чадварт би санаа зовж байна" гэжээ.
"Re: Wild"-ийн Карибын тэнгисийн хөтөлбөрийн ажилтан Жастин Спрингер болон Коннор Блэйдсийн баг байгаль хамгаалах төслийн хүрээнд могой болон бусад хэд хэдэн эндемик мөлхөгч амьтдыг жил гаруйн турш хайж байсан. Гуравдугаар сард судалгааны үеэр Спрингер модны үндэс дор хавчуулагдсан чулууг эргүүлж байхдаа дэлхийн хамгийн жижиг могойг олсон байна. Дараа нь тэд Баруун Энэтхэгийн их сургууль руу могойг аваачиж, судалснаар сүүлийн 20 жил үзэгдээгүй могой болохыг мэдэж авсан байна. "Leptotyphlops" могойг анх 1889 онд олж илрүүлсэн байдаг. Үүнээс хойш цөөн хэдэн удаа олдсон тохиолдол батлагдсан байна. Тус могой бэлгийн замаар үрждэг бөгөөд эм нь нэг удаад зөвхөн нэг өндөг гаргадаг.
3,548.92






















































Нэргүй 2025-07-25 81.9.119.183
))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-25 202.21.107.14
Jirvenk gej anduurahaar yum baina