Фото: “Эрдэнэс Тавантолгой” ХК камерын дуранд

Фото: “Эрдэнэс Тавантолгой” ХК камерын дуранд

Фото: “Эрдэнэс Тавантолгой” ХК камерын дуранд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар долдугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өгсөн байдаг. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгасан. Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулах болсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-д үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой гэж үзэж, зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өгсөн.

Доорх зургуудад нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, экосистем хамгаалал, техник тоног төхөөрөмжийн нөхцөл байдал ямар байгааг харууллаа. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, уурхайн үйл ажиллагаатай танилцах /зочны тавцан/, түр ачих талбай, төмөр замын тээврийн үйл ажиллагаа/ Тавантолгой өртөө/, нүүрс баяжуулах үйлдвэрийн нөхцөл байдлыг камерын дуранд буулгав. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-25 81.9.119.183

))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

зочин 2025-07-25 103.140.11.20

Хятадтай байгуулсан улс хороондын гэрээ ёсоор Бараагаа түүний дотор Нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр буюу наад зах нь өдгөө тонн нь 150 ам доллар орчим байгаа үнээх зарчих боломжтой, гэтэл яагаад сангийн яам 80 ам доллар болтол буучихлаа гээд халаглаад өмөөрөөд байна аа. Уг нь 160 ам доллар уу шахах байгууллага нь шүү дээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ганбат ч гэлүү нөхөр нь бүрэн эрхт байсан гэлүү Тэр сайн мэдэх байх аа Зөрүү мөнгө хаачив

Avatar

Нэргүй 2025-07-25 66.181.160.41

Чи 150 доллароор зараад өгчихөөч хэрэв тэд зарж чадахгүй байгаа бол муу хэлж байхаар…биржээр нээлттэй зараад аль өндөр үнэ өгсөнд нь зарах гээд л үзээд байгаа шүү дээ тэгэхэд 80 доллароос дээш гарахгүй байхад яалтай билээ тэгээд бараг 1 жилийн өмнө БЭТ хийхээ болиод яам руугаа явчихсан түүний үед 130 доллароос дээш үнээр зарж байгаад явснаас нь хойш үнэ уначихаар одоо байгаанууд нь бус явчихсан нөхрийг муулаад яах вэ

Avatar

Нэргүй 2025-07-25 103.229.122.118

Монголчууд аа, хүн судалья гэвэл АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Нэргүй 2025-07-25 103.57.95.60

шахаа хийгээд хулгайлаад байна уу

Avatar

Нэргүй 2025-07-25 66.181.180.63

нөгөө төмөр зам нь нүүрсээ тээвэрлэх боломжгүй байсан уу? Монголд л төмөр зам нь машинаасаа бага нүүрс тээвэрлэнэ

Avatar

Нэргүй 2025-07-25 203.91.115.51

Хувьцааны ногдлоо авъя! Ман-н хулгайч дарга 4 сард бидэнд улирал болгонд өгнө гэж амласан.

Avatar

Мөнгө байхгүй 2025-07-25 202.9.46.86

Юун ногдол ашиг, тэр мөнгө чинь нүүрсний хулгайгаар алга болсон, 4 хувааж мөнгө өгнө гэдэг чинь засгаа авч үлдэхийн тулд амласан амлалт байлаа, оны эцсээр уурхайнууд алдагдалд орж зогсно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж