Ха Мими хөлс гаргахгүй универсиадын аваргаа хамгааллаа

Рейн-Рур 2025 зуны универсиад

Ха Мими хөлс гаргахгүй универсиадын аваргаа хамгааллаа

Ха Мими хөлс гаргахгүй универсиадын аваргаа хамгааллаа

Германы Рейн-Рур бүс нутагт зуны 32 дахь удаагийн дэлхийн универсиад наадам үргэлжилж байна. Өчигдөр/2025.07.23/ жүдогийн тэмцээн эхэлсэн бөгөөд энэ удаагийн наадамд оролцож буй хамгийн өндөр чансаатай, амжилттай жүдочоор Өмнөд Солонгосын Ха Мими нэрлэгдэж буй. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга түүний хувьд өчигдөр эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдөж, бүхий л өрсөлдөгчөө цэвэр ялсаар аваргаа хамгаалав.

Өдгөө 22 настай, Японд төрсөн ч Өмнөд Солонгосыг төлөөлдөг тэрбээр хагас шигшээд Японы Моа Оног, финалд Унгарын Роша Гёртёзыг тус тус ялжээ. Түүнийг зогсоох бүү хэл эсэргүүцэл үзүүлэх хүчтэй тамирчин энэ удаагийн универсиадад байсангүй.

Алтан медаль хүртсэнийхээ дараа Мими "Хоёр наадам дараалан алтан медаль хүртсэндээ баяртай байна. Өнгөрсөн жилийн Парисын олимпоос хойш би мөрний бэртлээ эдгээж, тэмцээний уур амьсгал мэдэрсэнгүй. Энэ ялалт надад өөртөө итгэх итгэлийг авчихлаа" гэв.

Мими хоёр жилийн өмнө буюу Чэнду-2023 универсиадад энэ жиндээ түрүүлж байсан юм.

Мими одоо хэсэг амарсны дараа ирэх онд Японд болох Азийн наадмын бэлтгэлдээ гарах аж. Энэ талаараа тэрбээр "Миний хамгийн том зорилго бол ирэх онд Японд болох Азийн наадамд түрүүлэх. Ингэхийн тулд шинэ техник, хөдөлгөөн сурах хэрэгтэй байна. Үүн дээрээ ч ажиллаж байгаа" гэлээ.

Японд төрж, өссөн Мими 2022 онд Өмнөд Солонгос руу нүүсэн. Учир нь түүний эмээ охиноо Өмнөд Солонгосыг төлөөлж, барилдахыг хүссэн юм. Мими ч Японы иргэншлээсээ татгалзсэн түүхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж