Microsoft 40 тэрбумаар хувьцаагаа худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Microsoft 40 тэрбумаар хувьцаагаа худалдаж авна

Фото: Rick Wilking / Reuters

Microsoft компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авч буйгаа зарлав.  Компани энэ зорилгоор 40 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдсэн гэж Marketwatch мэдээлэв. Энэ хөтөлбөр нь есдүгээр сард дуусч байгаа өмнөх хөтөлбөрийг солих юм байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авч байгаа мэдээ тус компанийн хувьцааны үнийг NASDAQ бирж дээр хагас хувиар нэмэгдүүлэв. Зарим үед өсөлт нь хоёр хувь хүрч байлаа. Энэ зарлал нь компанийн удирдлагын  санхүүгийн шинжээч нартай хийдэг жил тутмын уулзалтаас хэдхэн хоногийн өмнө болсон байна.

Дэлхийн технологийн  томоохон компани хэд хэдэн өөрчлөлт хийж байгааг сүүлийн үед мэдээлсэн  юм. Долдугаар сард, үйлдвэрлэлийн салбаруудыг томсгох бүтцийн өөрчлөлтийн талаар зарласан байв. Наймдугаар сарын сүүлчээр олон жилийн ерөнхий захирал Стив Балмер огцрох тухайгаа хэлсэн юм. Ерөнхий захирал болох хүнээр өнөөгийн Nokia компанийн удирдагч  Стивен Илоп яригдаж байгаа билээ.

Есдүгээр сард компани Nokia-гийн смартфон үйлдвэрлэдэг бүх салбаруудыг 5,5 тэрбум доллараар худалдан авсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж