
бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс хар тамхитай тэмцэх дэлхийн
өдөртэй холбогдуулж мэдээлэл хийлээ. Жил бүрийн зургаадугаар сарын
26-ныг дэлхий нийтээр хар тамхитай тэмцэх үндэсний өдрийг тэмдэглэдэг
уламжлалтай юм байна. Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд “Хар тамхи,
мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс Төрийн болон
Төрийн бус байгууллагуудтай хамтран энэ өдрийг тэмдэглэхээр болсон
тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Монгол улс олон улсын гэрээ
конвенцт нэгдэн орсныхоо хүрээнд 2013 онд хар тамхитай тэмцэх хуулийг
шинэчлэн найруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн
үндэсний хөтөлбөр боловсруулах юм байна. Сургалт сурталчилгааны ажлыг
Төрийн болон ТББ-тай хамтраад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
чиглэлийнхээ хүрээнд ажиллаж байгаа аж.
Энэ өдрийг тохиолдуулан “Хар
тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс өсвөр
үеийнхэн залуучуудын дунд эссэ бичлэгийн уралдаан, гар зургийн болон
гэрэл зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд түрүүлсэн хүн 300 мянган
төгрөг, хоёрдугаар байрт 200 мянган, гуравдугаар байрт 100 мянган
төгрөгийн урамшуулал олгох нь ээ. Уг уралдаанд оролцохыг хүссэн хэн
бүхэн энэ сарын 10-ны 18.00 цаг хүртэл “Хар тамхи, мансууруулах бодисоос
иргэдийг хамгаалах нийгэмлэг” өөрийн байрандаа хүлээн авах юм байна.
Мөн
энэ сарын 13-нд Засгийн газрын ордны Иргэний танхимд 09.00 цагт онол
практикийн бага хурал болох бөгөөд энэ сарын 16-нд 11.00 цагт
Сүхбаатарын талбайд өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах аж.