
Учир нь түүнийг саяхан зарим эх сурвалжаар “Mania Days” кинонд хамтран тоглож буй Канадын театр киноны нэрт жүжигчин Люк Кирбитэй нууцаар уулзаж байгаа тухай мэдээлэл Америкийн “OK!” сэтгүүлээс эхлээд хэд хэдэн сэтгүүлд нийтлэгджээ. Эдгээр эх сурвалжуудад мэдээлснээр сүүлийн үед Люк, Кети нар ихэнх цагийг хамтдаа өнгөрөөх болсон гэнэ.
Гэсэн хэдий ч өөрийг нь тойрсон элдэв цуурхалд жүжигчин бүсгүй одоог хүртэл ямар ч тайлбар хийгээгүй байгаа аж. Үүнээс өмнө нь Кети жүжигчин Жэйк Жилленхол, жааз хөгжимчин Петер Кинкоттит нартай мөн нэр холбогдоод амжсан юм.
Э.АНХТУЯА