Хятадад үйлдвэрт гал гарснаас 55 хүн амь үрэгджээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Дэлхий Бүс нутаг 2013-06-03Хятадын Жилин мужид орших үйлдвэрт өнөө өглөө 06:00 цагийн үед гал гарсны улмаас 55 хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлснээр тухайн үед үйлдвэрт 300 гаруй хүн ажиллаж байснаас 100 орчим нь галаас аврагдаж чадсан байна. Гал сөнөөгчид бүтэн зургаан цагийн турш үйлдвэрт гарсан галтай тэмцсэний эцэст сая л нэг гал, түймрийг хяналтандаа оруулаад байгаа бөгөөд үйлдвэрийн хаалганууд түгжээтэй байсан гэнэ. Одоогоор үйлдвэрт гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.Б.АНХТУЯАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл