
Монголд туялзуур сэлэмний спорт 2009 онд хөгжиж эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нь энэ бөгөөд өмнө нь 2009 онд Катарын Дохад нэг тамирчин, БНСУ-ын Сөүлд гурван тамирчин, Японы Вакаяамад болсон тэмцээнд 7 тамирчин оролцож байв. Энэ жил манай насанд хүрэгчдийн шигшээ баг Унгарын Будапешт хотноо болох ДАШТ, БНХАУ-ын Тяньжин хотноо болох Зүүн Азийн наадамд тус тус оролцох бол өсвөрийн баг “Наньжин 2013” Азийн хүүхддийн наадамд оролцох юм.
Б.БИЛЭГ