
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд УИХ дахь МАН-ын гишүүд гэнэтийн бэлэгтэй ирсэн юм. Тэд чуулганы танхимд УИХ-д дахь МАН-ын гишүүд "Төрийн алба төрлийн албан боллоо", "Ард түмэн өрийн дарамт" уриа лоозон байрлуулж, дараа нь хуралдааныг орхин Сүхбаатарын талбайг зорьсон юм. Энэ үеэр тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Шударга ёс эвслийн гишүүн З.Баянсэлэнгэ МАН-ынхантай алхаа нийлүүлэн ирж, индэр дээрээс үг хэлсэн нь олны сонирхлыг татаад амжлаа. Тэрээр “Надад ард түмний амьдралаас тасарсан хүн шиг Төрийн ордонд худал үг сонсох шаардлага байхгүй. Ард түмэндээ үгээ хэлэх гэж, тэднийг сонсох гэж өөрийнхөө хүслээр гарч ирлээ. Намайг МАН-ынхантай жагслаа гэж мушгин гуйвуулах хэрэггүй” хэмээн “анхааруулна” лээ.

