Стресст тэсвэртэй байдал, албан томилолтын тоо, өсөлтийн магадлал, шүуурхай байдал, өрсөлдөх чадвар, олон нийттэй ажиллах, хүрээлж буй нөхцөл, биеийн хүчний шаардлага, бусдын амьдралын төлөөх хариуцлага, эрсдэл, аюул мөн олон нийтийн хяналт зэрэг 11 зэрэглэлээр уг жагсаалтыг үнэлэн гаргажээ.
Чансааны эхний байранд цэрэг бага дарга нарын бүтцийн цэргийн албан хаагчид, хоёрт нь генералитет бичигдлээ. Гуравдугаарт, гал сөнөөгчид, дөрөвдүгээрт, иргэний агаарын тээврийн нисгэгчид тавдугаарт олон нийтийн харилцааны топ менежерүүд эхний тавыг дуусгаж байна. Дараа нь өндөр тушаалын дарга нар, гэрэл зургийн сурвалжлагчид, сонины сэтгүүлчид, хөлсний тэрэгний жолооч нар ба цагдаагийнхан бичигдсэн байна.
CareerCast.com ачаалал, дарамт багатай ажлын жагсаалтыг бас гаргажээ. Түүнд нь өсөлтийн магадлалтай, биеийн эрсдэл багатай, өндөр цалинтай ажлууд багтлаа. Нэгдүгээрт их, дээд сургуулийн багш нар, хоёрт нь оёдолчид, гуравт нь эмнэлгийн статистикч нар орлоо. Дараалаад гоёл чимэглэлийн дархан, лаборантууд оржээ. Эхний аравт нь даатгалын тооцооны арга барил зохиогчид, цагаан хоолны мэргэжилтнүүд, үсчид,номын санчид, өрөмдөгч суурь машины операторууд бичигдсэн байна.
Эдгээр чансаагаар 1995 оноос сайн, муу мэргэжлийн жагсаалтыг гаргаж байгаа. Өмнө нь 2009 он хүртэл жагсаалтыг 200 пунктээр The Wall Street Journal гаргаж байсан. Үүний дарааг чансааг CareerCast.com гаргах болсон байна. Ирэх дөрөвдүгээр сард сайн муу 200 мэргэжлийн жагсаалтыг “Forbes” гаргах гэнэ.