БНАСАУ сүүлийн үед олон улсын анхаарлыг татаад байсан алсын тусгалтай пуужинг хөөргөж, тойрог замд хиймэл дагуул гаргасныхаа дараа экс удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөний нэг жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх ёслолыг өчигдөр зохион байгуулжээ. Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун өөрийн эхнэрийн хамт эцгийнхээ хөшөөнд ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.
Тус улсын өмнөх удирдагч Ким Чен Ир 2011 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр таалал төгссөн бөгөөд түүний таалал төгссөн талаарх мэдээллийг амьсгал хурааснаас нь хойш хоёр хоногийн дараа олон улсад албан ёсоор мэдэгдэж байсан юм.
Залуу Кимийг эцгээ таалал төгсөний дараа түүнийг улс орноо хэрхэн удирдах бол гэсэн асуулт олон улсын анхаарлыг ихээр татаж, эцгийнхээ улс төрийн үзэл баримтлалыг цаашид үргэлжлүүлнэ гэсэн санааг шинжээчид дэвшүүлсээр байгаа. Харин тус улс өнгөрсөн долоо хоногт алсын тусгалтай пуужинг хөөргөсний дараа Америк, Японы шаардлагаар НҮБ-ын аюулгүй зөвлөл хуралдаж, Ким Чен Унын дэглэм хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Э.АНХТУЯА