
Өнөөдрийн газар хөдлөлтийн улмаас Мияги мужид нэг метр орчим өндөртэй цунамийн давалгаа үүссэн байна. Одоогоор цунамид өртөж, гэмтэж бэртсэн тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Тус мужид орших Атомын цахилгаан станцад ямар нэг аюул нүүрлээгүй гэнэ. Гэхдээ зарим авто зам болон галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Цунами
Ивате, Мияги, Аомори, Ибараки, Точики аймгуудыг дайран өнгөрсөн байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон цунамид Мияги муж өртөж, хамгийн их хохирол амсч байсан юм.
Номхон далайн цунамийн аюулаас хамгаалах төвийн мэдээгээр энэ удаагийн газар хөдлөлт өнгөрсөн жилийн цунами шиг гамшиг дагуулахгүй гэсэн байна.
Э.АНХТУЯА