Нелсон Мандела 94 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Нелсон Мандела 94 нас хүрлээ

Өнөөдөр Өмнөд Африкийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтан Нелсон Мандела 94 нас хүрч байна.

Түүнд зориулж Өмнөд Африкийн 12 сая сурагч Африкийн цагаар өглөөний 08.00 цагт нэгэн зэрэг төрсөн өдрийн дуу дуулж өгсөн байна. Дараа нь тэд “Ааваа, бид танд хайртай”  гэж нэгэн дуугаар хэлжээ.

Өмнөд Африкчууд түүнийг ихээр хүндэтгэдэг учир энэ өдөр нь тэдэнд их чухал өдөр юм. Нелсон Мандела Өмнөд Африкчуудад ардчиллыг авчирхад гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 67 жил шоронд хоригдсон билээ.

Тэрбээр өөрөө төрсөн өдрөөрөө ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хүсээгүй ч түүний гэр бүлийнхэн болон Куну тосгоныхон нь баяр тэмдэглэхийг хүссэн байна. Өчигдөр АНУ-ын экс-Ерөнхийлөгч Билл Клинтон Манделатай гэрт нь очиж уулзжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж