Б.Түвшинбат: Анхны олимпдоо бүх л сэтгэл зүрхээ зориулж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат: Анхны олимпдоо бүх л сэтгэл зүрхээ зориулж байна

Б.Түвшинбат: Анхны олимпдоо бүх л сэтгэл зүрхээ зориулж байна даа

-Эх орноо төлөөлөн олимпийн наадамд явах нь. Бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна вэ?

-Олон хүн итгэл хүлээлгэж байгаа учраас чадлынхаа хэрээр сайн тоглоно доо.  Энд ирээд сар боллоо. Бэлтгэлийн хувьд нэлээд ачаалалтай байна. Дараа долоо хоногоос бүр ч их ачаалалтай болох байх. Ард түмнийхээ итгэл найдвар, сайн бэлтгэлийн эрч хүчээр олимпийн наадамд орно гэсэн бодолтой байна даа.

– Б.Түвшинбатын хувьд анхны олимпдоо оролцох гэж байна. Ямар тэмцээнээс олимпид оролцох эрхээ авсан бэ?

-Тиймээ. Анхны удаа болохоор бүхий л зүрх сэтгэлээ бэлтгэлдээ зориулж байна даа. Азийн аваргаас олимпийн эрх авсан.

-69 кг-д хичнээн тамирчин тоглох болоо? Өрсөлдөгчдөө судалж амжсан уу?

– Манай жинд нийтдээ 24 тамирчин өрсөлдөнө. Мэдээж өрсөлдөгчдөө тодорхой хэмжээгээр судалсан. Дэлхийн аваргын медалтнууд, рейтингээрээ дээгүүр бичигдэж байгаа тамирчид манай жинд өрсөлдөнө. Дэлхийн аваргын хэд хэдэн удаагийн аварга болох Казакстаны тамирчин энэ жиндээ рейтэнгээрээ нэлээд дээгүүүр бичигддэг. Мөн Укрианы тамирчид байна. Ер нь өрсөлдөөн ширүүн байна байх.

– Анзаараад байхад 2008 оны олимпын наадмын дараагаас боксоор хичээллэх хүүхэд залуусын тоо нэмэгдсэн. Ер нь энэ спортоор хичээллэсэний давуу тал юу вэ? Өөрийн чинь хувьд энэ спортоор хэр удаан хичээллэсэн бэ?

-Анх намайг боксоор хиччээллэж эхлэхэд тархи толгойдоо гэмтэл авна гээд хориглодог байсан. Тухайн үед хамгаалалтгүй тоглодог байсан юм. Одоо бол тийм зүйлгүй л дээ. Цохилтын хүчийг бууруулах  бээлий нь зузаан, толгойны хамгаалалт нь сайжирсан гээд дэвшилтэт зүйл олон байгаа. Тиймээс  боксоор хичээллэж эхэлж байгаа, сонирхож байгаа хүмүүст харьцангуй амар болсон. Нөгөө талаараа энэ бол эр хүний эр зоригийн спорт. Хүнд тэвчээр, хатуужил эх зах гэдгийг хувь хүнд суулгаж өгдөг. Ер нь хүнийг эр хүн ямар байх ёстой, яг тэгж л хүмүүжүүлдэг спорт л доо. Миний хувьд 11 настайгаасаа өдийг хүртэл хичээллэж байна. Тэгэхээр 14 жил болчихсон байна.

-14 жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ хугацаанд гаргасан амжилтууд, тэмцээн наадмаасаа сонирхуулбал? Тэр дундаа хамгийн сэтгэл хөдлгөж, өөрөөрөө омогших сэтгэгдэл төрүүлсэн тэмцээнийхээ тухай?

-2010 онд Пакистанд болсон ОУ-ын чанартай тэмцээн юмуу даа. Тэр тэмцээнд 20 гаруй орны 100 гаруй тамирчид оролцсон тэр тэмцээнд би Узбекстан, Хятадын тамирчинг ялан аваргалснаас гадна шилдэг тамирчнаар нь шалгарсан. Энэ  миний амьдралын  хамгийн баяр жаргалтай мөчүүдийн нэг байсан даа. Тэр үед аливаа зүйлд тууштай байвал үр дүнд хүрдэгийг мэдэрсэн.  Боксын спортоор хичээллэж эхэлсэнээс хойш гаргасан томоохон амжилтууд гэвэл Монголд болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд  алтан медаль , Ази тивийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн.

-Түвшинбат хуульч болохоор зэхэж байгаа гэсэн үү?

-Тиймээ, би “Мон- Алтиус”  дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр, ИЗИС-ийн эрх зүйн ангийг эрх зүйч мэргэжилээр төгссөн. Одоо магистрт  суралцаж байгаа. Энэ өвөл төгсөнө дөө.

-Ярилцсанд баярлалаа. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, энгэртээ медальтай ирэхийн ерөөл өргөе.

Ш.БАДАМАА,  А.ЭНХЖИЛ

Эх сурвалж: topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж