Автобусны жолооч дөрвөн машиныг мөргөжээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Мэдээ 2012-06-18Баруун дөрвөн замын уулзварт нийтийн тээврийн хэрэгсэл дөрвөн машиныг мөргөсөн ноцтой осол өнөөдөр 13.00 цагийн үед гарчээ. Шархад-III, IV хороолол чиглэлийн уг автобусны жолооч хурд хэтрүүлэн, дүрэм зөрчиж, улаан гэрлээр уулзвар нэвтэрснээс замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцож байсан суудлын дөрвөн автомашиныг мөргөж, их хэмжээний хохирол учруулсан байна. Ослын үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд жолооч болон зорчигчид хөнгөн бэртэл авсан байна. Замын цагдаагийн газраас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Д.ЖАРГАЛХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл