
Тэрбээр “Бид хориод хоног энэ хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. ШӨХТГ-ын талд ороод, ард түмнийхээ эсрэг ажиллаад байгаа. Хэрэглэгчдийн Үндэсний холбоо гэдэг байгууллага байгаа юм. Хачирхалтай нь тэр байгууллагын тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ажилладаг. Тэгэхээр тэр хүн энэ хууль бус шийдвэртэй ямар нэгэн байдлаар холбоотой нь тодорхой. Шатахуун импортлогчдод ногдуулсан 17.2 тэрбум төгрөг бол 170 мянган ахмадад сая төгрөг өгөх боломжтой мөнгө. Бид лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар ямар нэгэн нааштай шийдвэр гаргахгүй бол томоохон тэмцэл эхлүүлэх болно” гэлээ.
Д.ЖАРГАЛ