Гурван талт гэрээнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Гурван талт гэрээнд гарын үсэг зурна

Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим өнөөдөр 12 цагт МХАҮТ-д гурвалсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.

Энэхүү гурвалсан гэрээний зорилго нь төр, хувийн хэвшлийн зарчмаар гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахад орших ажээ. Тухайлбал, гадаад худалдааны бичиг баримт, хяналт шалгалт, дүрэм журмын давхардал, үйл ажиллагааны зардал, хугацааг багасгах чиглэлээр “Цахим нэг цонх”-ны системийг нэвтрүүлэх, хүнсний болон  өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хуурамч бараа, бүтээгдэхүүнээс сэргийлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хялбаршуулах, боловсронгуй болгох чиглэлээр зураасан кодыг системийг хил, гааль, тээвэр, логистикийн салбарт нэвтрүүлэх, эрсдлийн менежментийг хамтран хэрэгжүүлж, харилцан туршлага солилцоход талууд хамтран ажиллах юм байна.

У.БОЛОР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж