“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас энэ сарын 25-ны Лхагва гаригт нийтэлсэн хэвлэлийн эрх чөлөөний рейтингт Монгол улс 100-р байрт жагслаа.
“2011-12 он” гэсэн тодотголтой энэ удаагийн жагсаалтанд бид 2010 оныхтой харьцуулахад тун их буюу 24 байраар доошилжээ. 2010 онд Монгол Улс өмнөх оноосоо 15 заалт дээшилсэн чамбай амжилт үзүүлж байсан юм.
Энэ онд бидний өмнө эрх чөлөөг эрхэмлэгч хуучны архагуудаас гадна “зиндаа дөхүү” Парагвай (83), Чили (82), Болгар (81), Армени (77), Латви (50), Аргентин (48), Словак (27) зэрэг улс байхад арай “юм бодмоор” Замби (89), Кени (84), Гаити (52), Коста-Рика (19) зэрэг орнууд тоосоороо булжээ.
Өнгөрсөн оны байраа хадгалж Финлянд, Норвеги хоёр жагсаалтыг тэргүүлж байгаа бол ОХУ 142, БНХАУ 174-т жагсаж, Сири, Туркменистан, Хойд Солонгосчууд (176-178) сүүл мушгиж явна.
Дэлгэрэнгүй тайлбар мэдээг news.mn-ээс уншина уу.
Эх сурвалж: en.rsf.org
Томруулахын тулд дарна уу